Магтаал урамшуулал хүн бүрт хэрэгтэй. Гэхдээ хэрхэн магтах вэ? гэдгээ мэддэг байх хэрэгтэй. Колумбын их сургуулийн профессор Carol Dweck, Claudia Mueller нар 5 дугаар ангийн сурагчдыг ялгаатайгаар магтан урамшуулахад ямар үр дүн гарч байгааг судалсан байдаг. Сурагчдад гурван багц бодлого өгч бодуулжээ. Багц бүр дотроо 10 бодлоготой. Эхний багц буюу эхний 10 бодлогыг бодож дууссаны дараа судлаачид сурагчдын талыг нь "Чи үнэхээр ухаантай юм" гэж (оюуны чадварыг нь) магтсан бол нөгөө хэсгийг нь "Чи үнэхээр чармайлт гаргажээ" гэж (оролдлого, зүтгэлийг нь) магтсан байна.
Darambazar Gantulga
Чөлөөт цагийн блог
Saturday, July 25, 2020
Saturday, October 28, 2017
Ходоодны үрэвсэл буюу Гастритын үед барих хоолны дэглэмийн зөвлөгөө
Гастрит хэдийгээр хялбар, хурдан эмчлэгдэх боломжтой хэдий ч заримдаа түвэгтэй байдаг. Эдгэрэлд эмийн эмчилгээнээс гадна хоол чухал үүрэгтэй. Эмчийн зөвлөгөөнд дурдагддаггүй, гэм хоргүй мэт санагдах зарим хүнс үрэвслийг нэмэгдүүлж, эдгэрлийг удаашруулдаг. Тиймээс чухам ямар хүнснээс татгалзах ёстойг мэдэх хэрэгтэй. Түргэн хоол, кофе, халуун ногоотой хүнснээс гадна байцаа, цагаан цэцэгт байцаа (cauliflower), амтат чинжүү зэрэг нь шинж тэмдгийг улам нэмэгдүүлэх талтай байдаг. Хүн бүр адилгүй, өөр өөр шалтгаанаар үрэвсэл үүссэн байх учир доорх жагсаалт нь хүн бүрт таарахгүй ч байж магадгүй. Гэхдээ дагаад үзэхэд буруудахгүй. Үндсэн зарчим нь хүчиллэг хүнс, хийжүүлсэн ундаа, бэлэн боловсруулсан хүнс, хатуу чихэр зэрэг бэлэн органик бүтээгдэхүүнийг ашигладаггүй хүнснээс татгалзах хэрэгтэй. Ходоодны үрэвслийг сэдрээхэд дараах нөхдүүд гол үүрэг гүйцэтгэдэг.
Wednesday, September 26, 2012
Аман дотор юм гарах буюу Афт
Амны хөндийд гардаг цайвар шархыг афт (aphthae) гэнэ. Дугариг, зууван хэлбэртэй, дотогш бага зэрэг хонхойсон
суурьтай, цайвар шаргал өнгөрөөр хучигдсан байдаг. Уруул, хацрын дотор
талд ихэвчлэн гарах бөгөөд хэл, тагнай, буйлан дээр ч гарч болно.
Дахилт ихтэй, жилд 2-3 удаа гарах нь элбэг. Өвдөлт ихтэй хэдий ч,
ихэвчлэн богино хугацаанд (7-14 хоног) аяндаа эдгэрдэг.
Wednesday, September 12, 2012
Tuesday, June 12, 2012
Impact factor ба Судлаач
Судлаач хүнийг үнэлдэг үндсэн 2 шалгуур байдаг. Үүнд:
1. Хэвлүүлсэн судалгааны өгүүллийн тоо
2. Өгүүллүүд нь ямар сэтгүүлд хэвлэгдсэн болох
Wednesday, March 14, 2012
Wednesday, February 29, 2012
Шимэгч хорхойтох
-Чи яасан таргалдаггүй юм
бэ, паразиттай юм уу ? -Сармис сайн
шдээ, хэрэглээд үзээч ? -Манай бүтээгдэхүүнүүд шимэгчийн эсрэг үйлчилгээтэй,
алийг нь авах вэ ? - гэсэн асуултуудад хариулах оролдлого хийе.
Энэ веб хуудсанд шимэгч
хорхой тээгч хүний биед илрэх шинж тэмдгүүдийг нэрлэжээ.
Өтгөн хатах,гэдэс дүүрэх,
гүйлгэх,нуруугаар хатгах, булчин шөрмөс хөндүүрлэн өвдөх, хэт туранхай ба хэт
тарган байх, нүүрээр юм гарах, харшил болон арьсны тууралт, нойргүйдэл, уур
уцаартай, сандруу байдал, амин дэмийн алдагдал болон ядаргаанд орж сульдах, ой
санамж, нүдний хараа муудах гм.
Их уншигдсан бичлэгүүд
-
Түрхэж хэрэглэх бэлдмэлүүд Хэрэглэх ерөнхий заавар Эхлээд усанд орж биеэ сайн угаа Хумсаа тултал ав. Усанд орсны дараа биеэ сайн ...
-
Аравдугаар сар дундаа орсон энэ өдрүүдэд бөгс нь загатнасан хүүхдүүд олширч байгаа болов уу. Учир нь сургууль, цэцэрлэг эхлээд сар гаруй бо...
-
Амны хөндийд гардаг цайвар шархыг афт (aphthae) гэнэ. Дугариг, зууван хэлбэртэй, дотогш бага зэрэг хонхойсон суурьтай, цайвар шарга...
-
Жирэмслэх боломжтой хугацаа сарын тэмдгийн мөчлөгөөс хамааардаг. Тиймээс эдгээр өдрүүдийг мэдэхийн тулд сарын тэмдгийн хуанли хөтөлдөг ба...
-
Трихомоназ ямар өвчин бэ ? Трихомоназ бол эмэгтэйчүүдэд ихэвчлэн үтрээний үрэвслийн шинж тэмдгээр илэрдэг бэлгийн замын халдварт өвч...