Monday, February 11, 2008

Хамуу ямар өвчин бэ ?

Хамуу бол хамууны хачиг буюу Sarcoptes scabiei гэж нэрлэгдэх шимэгч хачигаар үүсгэгддэг арьсны халдварт өвчин юм. Энэхүү хачиг нь хүний арьсны эвэрлэг хэсгээр хооллодог, 4 хос буюу 8 хөлтэй, нүдэнд харагдахааргүй өчүүхэн жижиг хэмжээтэй. Эр хачиг арьсны гадаргуу дээр үр тогтоогоод үхдэг ба эм нь арьсны өнгөн хэсгийг нэвтлэн орж арьсны гадаргуутай параллель суваг жим үүсгэн, тэндээ өндөглөж үрждэг.
Ямар шинж тэмдэг илрэх вэ ?
Загатнах нь хамгийн гол зовиур юм. Хачиг нэвтэрч орсон газар жижиг цэврүү бүхий гүвдрүүт тууралт үүсдэг. Тууралт ихэвчлэн гарын хурууны салаа, бугуй, хэвлий, цавь, гуяны дотор тал, бэлэг эрхтэн орчим гарч загатнадаг боловч зарим тохиолдолд биеийн бүх хэсэгт гарч болдог.

Загатнаа хувцас тайлах, шөнө унтаж байх үед улам нэмэгддэг. Маажсанаас арьс гэмтэж, нян үржин идээт үрэвсэл үүсэх нөхцөл бүрддэг


Хамуу хэрхэн халдварладаг вэ ?
Хамуутай хүн арьсан дээрээ хамууны хачиг, түүний өндгийг агуулж халдварыг тараадаг. Хамуутай хүнтэй нэг оронд унтах, асарч халамжлах, бэлгийн харьцаанд орох явцад арьсаар хүрэлцсэнээс болон хувцсаа сольж өмсөх, гар нүүрийн алчуурыг дундаа хэрэглэх, зөөлөн тоглоомоо солилцох зэрэг хачигаар бохирлогдсон эд зүйлсээр дамжин халддаг. Хачиг халдварласнаас хойш тууралт, загатнаа илрэх хүртэл 2-6 долоо хоног тул энэ хугацаанд хүн халдвар авснаа мэддэггүй. Харин өмнө нь хамуугаар өвчилж байсан хүн дахин халдвар авсан тохиолдолд байгаа бол шинж тэмдэг 1-4 хоногт илэрдэг. Гар барих, тэвэрч мэндлэхэд хамуу тэр бүр дамждаггүй.
Хэн халдвар авах эрсдэл илүү вэ ?
Нас, хүйс, яс үндэс харгалзахгүй хамуугаар өвчилж болох бөгөөд дархлаа тогтдоггүй учраас хэдэн ч удаа халдвар авч болно. Халдвар авахад ариун цэвэр муу сахих, их хөлрөх, архаг өвчнүүд, хоол тэжээлийн дутагдал, бэлгийн олон хамтрагчтай байх зэрэг нь нөлөөлдгийг санахад илүүдэхгүй. Эрүүл ахуйн дэглэм тааруу, хүн ам олноор бөөгнөрсөн газар хамуу илүү тархдаг.
Эмчилгээ
Хамууг бүрэн эмчлэхийн тулд дараах зөвлөгөөг мөрдөх хэрэгтэй.
Хэрвээ танд хамууны ямар нэгэн шинж тэмдэг илэрвэл шууд эмчид хандаарай. Зарим тохиолдолд эмч таныг арьсны эмчид хандахыг зөвлөж болох юм. Хамууны хачигийг устгадаг төрөл бүрийн бэлдмэлийг тос, түрхлэг, эмульс, шампунь, нунтаг хэлбэрээр хэрэглэхээс гадна ууж хэрэглэх эмүүд ч байдаг.
Хамуутай хүний гэр бүлийн бүх гишүүд заавал нэгэн зэрэг эмчлүүлэх шаардлагатай. Хамууг эмчилгээний тосоор хялбар эмчлэх боломжтой. Эмчийн зөвлөгөөг сайтар мөрдөж, тосыг хүзүүнээс хөл хүртэлх бүх арьс, хөлийн хурууны завсар, өгзөгний завсар зэргийг оролцуулан түрхэнэ. Хэрвээ тос түрхсэний дараа гараа угаасан бол гартаа дахин тос түрхэх хэрэгтэй. Хумсыг богино авч бай.
Таны анхааралд
Тос бүрийн түрхэх хугацаа, үйлчилгээ харилцан адилгүй байх тул та хэзээ усанд орох талаар эмчээсээ тодруулж асуугаарай. Эмчилгээны дараа дахин халдвар авахгүйн тулд ариутгал халдваргүйжүүлэлтийн зөвлөгөөг заавал дагах хэрэгтэй.
Ариутгал халдваргүйжүүлэлт
Хувцас, ор дэрний цагаан хэрэглэл, хөнжил, бүтээлэг, зөөлөн тоглоом зэргийг 60 С ээс дээш хэмийн угаалгын нунтагтай халуун усанд сайтар угааж цэвэрлэнэ. Угаахад хэцүү хувцсыг хатаагч машинаар хатаах, хуурай хими цэвэрлэгээнд өгөх, халуун индүүгээр индүүдэх, гадаа хасах хэмийн хүйтэнд 1 өдөр тавих, хувцас хэрэглэлийг битүү уут, саванд хийж ердийн хэмд 7 хонуулахад хачиг хоолгүйгээс болж устдаг. Ор хөнжлийн даавууг тогтмол сольж, хивс, бүтээлэг зэргийг тоос сорогчоор сайтар цэвэрлэх хэрэгтэй.
Урьдчилан сэргийлэх арга зам
Энэ өвчнөөс урьдчилан сэргийлэх эм бэлдмэл, вакцин байхгүй хэдий ч дараах аргуудаар үр дүнтэй урьдчилан сэргийлж болно. Тухайлбал: бусдын угаагаагүй хувцас, унтлагын хувцсыг өмсөхгүй байх, бусдын гоёлын хувцас, зөөлөн тоглоомыг цэвэрлэж хэрэглэх, аялалаар явахдаа өөрийн цагаан хэрэглэлээ авч явж байх нь зүйтэй.

Хамууны оношлогоо, эмчилгээ, сэргийлэлтийн талаар "Хамуу" сэдвийн бусад бичлэгүүдээс  дэлгэрүүлэн уншиж болно. 

97 comments:

  1. sn bnuu bi nz boytoigoo havitaj bgaad haldvar avchihlaa yah uu hamuu bn nadad tuslaach hamt bgaa geriinhend mini haldah bolov uu usand ormoor bh yum usand orj boldoggui ymuu

    ReplyDelete
  2. Чи Арьсны төв дээр очоод үзүүлээд л эмчилгээ бичүүлж аваад л тосоо түрхэнэ шүү дээ. Эмч нар нь хэзээ, яаж хаанаа түрхээд хэзээ угааж болохыг нь хэлээд өгнө дөө. Санаа зовох юм байхгүй шүү дээ. Усанд орж болно. Гэхдээ усанд яаж ч ороод эдгэхгүй.

    ReplyDelete
    Replies
    1. Sn bn uu ner gargarai hosooroo garad bn 14 honod

      Delete
  3. сайн байна уу? өөрөөс тань зөвлөлгөө авах гэсэн юм.Миний биен дээр цагаан батга шиг жижигхэн хэрнээ усархагдуу юм гараад байх юм.Маажихгүй бол ямар ч зовиургүй харин оролдвол загатнаад л байх юм. энэ юу вэ? хамуу мөн үү? Бас миний биенээс гадна найз залуугын бэлэг эрхтэн дээр гарчихсан.Энэ ямар нэгэн муу нөлөөтэй юу..надад хэлж өгч туслаач...

    ReplyDelete
  4. Арьсны олон өвчний үед цэврүү гардаг болохоор таахад нэлээд хэцүү юм. Загатнаж байгаа бол хамуу байх өндөр магадлалтай. Бэлэг эрхтэн дээр гарна гэдэг чинь ноцтой шүү. Бэлгийн замаар халдварладаг өвчнүүд ихэвчлэн эрэгтэйчүүдэд илрээд эмэгтэйчүүдэд илрэх нь бага байдаг юм даа. Үзүүл. Өөр юу хэлэхэв.

    ReplyDelete
  5. хариу бичсэнд гүнээ их баярлалаа...ажлын амжилт хүсье.

    ReplyDelete
  6. Sain uu bi hamuu tusaad barag 3 sar bolj bn 1 tos tvrhesen ch svvldee bvr vilchilehgui bolij bh shig bn. daraagiin ymar arga hemjee awah we helj tus bolooch

    ReplyDelete
  7. Ямар нэртэй тос юм бол доо. 3 сар гэдэг ч арай дэндэж байна шүү. Бензилбензоаттай тосыг л сүүлийн үед их хэрэглэж байгаа. Тосоо түрхэхээс гадна бүх хувцас, хэрэглэлээ сольж цэвэрлэнэ шүү дээ. Тэгээд тосоо угааж, усанд орж болохгүй дээ.Эцэст нь хэлэхэд яг хамуу гэж мэдэж байгаа юмуу.

    ReplyDelete
  8. Бензилбензоат gedeg tos. emchid vzvvlsen chin hamuu mun bn gsen tegeed ter tosiig tvrhene gsen. 3 udur tvrheed 1 udur unjuud usand opson tegtel neg l gaigui bolohgui yum. Opoi unthaar zagtnaad bhin bs joohon joohon yum garaad bn. Uudag em tan yu bdiin bol. Bas bvh huwtsasaa sain vndvvdsen.

    ReplyDelete
  9. сайн байна уу? Би хөдөө ажилладаг геологич хүн л дээ. Миний бие 6 сарын өмнөөс эхлэж загатнаж эхэлсэн, эхэндээ би харшил байна гэж бодсон л доо тэгтэл хурууны завсраар цэврүүтэй зүйл гарч эхэлсэн. Тэгээд загатнаж эхэлсэнээс 1 сарын дараа хотод ирээд Арьс өнгө судлалын төвд очиж эмчид үзүүлтэл хамуу байна гэсэн онош тависан. Эмч бензилбензоат түрхэхийг зөвлөсөн. Эмчийн хэлсэн бүх зөвлөгөөг дагасан, 2 сар орчим загатнахгүй байсан боловч цагаан срын өмнө дахин загатнасан, хамууны шинж тэмдэгүүд дахиад илэрч эхэлсэн. Бензилбензоатыг дахин түрхэж хэсэг намжсан боловч саяхнаас дахиад загатнаад эхэллээ шинж тэмдэгүүд нь бас л ижил. Үүнээс салах өөр арга байна уу надад туслаач? Бас эхнэр маань жирэмсэн тэрэн дээр минь хүртэл шинж тэмдэг нь илэрч эхэлсэн. Безилбензоатын тайлбар дээр жирэмсэн эх түрхэж болохгүй гэсэн байна лээ. Өөр арга байна уу туслаач???

    ReplyDelete
  10. sn bnuu?harshil hamuu bolno gj bhu?uul n ariun tsewriig mash sn sahidag.duuteige hamt untdag ym l daa.2sariin omnoos bie zagatnaad tgd nemegdseer bhiin.tgd duu sayhan emneglegt uzuulsen hamuu gsn ghin.odoo neeh tuuralt bhgui.odor er n hezee ch hamagui zagatnahin yahuu?yu ym bol?hamuu bol haanas awchiw aa?

    ReplyDelete
  11. ghdee gariin salaagaar garaagui garsan zarim neg tuuralt n hosooroo.emene;egt ochih gheer sanaa zowood bnaa.tuslach zuwluguu ogooch.pls

    ReplyDelete
  12. sain bn uu zaawal emchid vzvvleh shaardlagatai yu... ooroo zvgeer emiin sangaas em tos bolon zowlogoo awbal boloh bolow uu hariu

    ReplyDelete
  13. Sain bn uu, taniig minii asuultand hariulna gj naidaj bn. Bi baga bhda hamuu tusaj bsn yum l da, (odoogoos 10 aad jiliin umnu) tuhain ued Бензилбензоат gdg tos turheed zugeer bolson sanagdaj bn. gehdee odo ch gsn minii bie zarimdaa zagatnah medremj turdug, zarimda jijig shimigch horhoi bga ch yum shig. ene hamuu yu yu ve? er ni hamuug emchlehgui ih udval ymar ur dund hurdeg ve?

    ReplyDelete
  14. Sain baitsgaanaa uu ? Ta buhnii ene odriin amgalang ailtaga . Bi ta bunii bichsen asuusan zuiluudiig unshaad iim dugnelt hiij bna.
    1-rt hamuu halbartai obchin uchir zubhun ooroo emchilgee hiilgeed buren edgehgui uchir ni gert chine bgaa oor humuust ylanguya neg hunjild unttdag, hubtsaa solij omsdog geh met bol zaabal hamt bugdeeree emchilgee hiilgeh heregtei .
    2-rt hediigeer emchiiin zaabraar emchilgeeg hiisen ch emchilgeenii daraa zagatnaaurgeljileh esbel oor tuuralt garch bolno. Uchir ni huchtei tosond uhej bui hamuu khachig zadarch ter zadarsan bodist ni tanii bie dahin tsorich zagatnaa uuch boldog .
    3-rt hereb hamuunii esreg tosiig emchiin zaasnaas hetruulen udaan hugatsaagaar hereglebel ter tos ooroo ih huchtei tos uchir mon arisin deer oor tuuralt garch arisnii urebsel /dermatitis / uusgedeg yum . Iimed zaasan hugatsaanaas udaan turhej eroosoo bolohgui.
    4-rt uuhaar em baidag bolobch manai orond haraahan orj irj amjaagui bna. Hereb ta gadaadad bgaa bol emchid ni uzuulen ug emiig bichuulj anch bolno.Ivermectin geed em baigaa.
    5-t Etest ni hamgiin gol ni ger bul hamt bui humuus bugd zereg emchilgeend hamragdaj , ariutgal haldbarguitgel mash sain hiij emchilgeeeni daraa hubtsas tsagaan hereglelee solihoo martuuzai .

    Munkhbayar.S
    Dermatologist .

    ReplyDelete
  15. сайн байн уу?1 юм асуух гэсэн юм.Хамууны тос түрхээд 2 жил гаран байж байгаад буцаад бие нь загатнаад тэгсэн мөртлөө айхтар тууралт туурахгүй юм.Тэгээд 2 долоо хоног хиртээ зүгээр болчоод ахиж бие нь загаднаад байна яах естой вэ?2 жилийн өмнө эмч хамуу гэж хэлсэн.2 жил хиртээ зүв зүгээр байж байгаад буцаж загтнаад гэхдээ өмнөх шигээ айхтар юм туурахгүй жаахан ганц 2 юм гарч байгаад алга болчихно,тэгээд ахиад 2,3 долоо хоног зүгээр байж байгаад ахиад л загатнах маягтай болж эхлэх юм.Энэ хамуу мөн үү?шинжилгээгээр тодорхойлдог уу?Хамуу далд үедээ ороод нуугдана гэж байх уу?Өмнө нь тос түрхчээд бүх хувцасаа шинээр сольсон юм,ахиж авах юм үлдээгээгүй.Яаж эмчлэх вэ?Тус болооч

    ReplyDelete
  16. sain bain uu bi ene ownoor owghilood edgesen ch har har tolbo vldghih yum yaj arilgah we

    ReplyDelete
  17. hi. ungursun 12 saraas my suga zagatnaad bh bolson ontsiin yum garahgui ulaigaad zagatndag bolson. ternees hoish odoo busad nimgen aristai gazraar zagatnaad bgaa. yanz buriin yum garahgui zagatnaad harshiliin senaflan tos turheed zagatnahaa jaahan boliod butsaad zagatnaad bdag ene hamuu mun uu. hamuunii shinj temdeg shig gariin salaa ene tereer yum garaad zagatnaad bhg nimgen aristai gazraar zagatnadag ene yamar uwchin we hariulj tus bolooch

    ReplyDelete
  18. hamuu heden honogiin dotor edgeh ve?huhertei tos gj bas bsan yg ali ni sain yum be?

    ReplyDelete
  19. Hi nadad tyslaach!!!! ZOwhon ogzog bolood nyryygaar bas gedesen deer baga zereg bas 2 owdgon deer ulaan yum gaaraad bna ih zagatnadag hamuu bish gehleer nuuren deer bas tyyrch bna mon gehgui batalgaa ni nz zaluud maani bas nadaas haldaad garaad bna. Huheretai tos turhee deej halaaj uzlee bas oor olon tos hereglej uzlee zugeer bolohgui bnaaa yaah we. tyslaach

    ReplyDelete
  20. Сайн байна уу

    Хамуу бол яг ё ч гарын салаагаар гарна гэсэн юм байхгүй ш дээ, Хүрмэн аптикт сайн тос зардаг гэсэн. Үүнээс гадна хувийн ариун цэвэр ээ сайн сахиж, ухамсартай амъдарцгаая, залуусаа. Замараагүй бэлгийн хавьтлаа больцгоо.
    ТОО MUCH LOVE WILL KILL YOU!!!!

    ReplyDelete
  21. сайн байна уу та
    надад нэг том асуудал байнаа
    хүүхэд байхаас минь цээжин дээр мин жижиг цагаан юм гарсан тэр нь одоо маш олон болсон.
    арьсан доор бас зарим нь нилээн доор махан дунд ч гэхиймуу. нилээн олон эмлэгээр явсан мэддэг хүн байдгүйээ.
    эсийн шинжилгээ өгсөн чин хатуурсан өөх байна гэсэн тэгэд шаххаар шингэвтэр цагаан юм гарна.
    энэ юу юм болооо.
    эмчээ таньд очиж үзүүлж болох уу гэсийн

    ReplyDelete
  22. сайн байна уу
    манай дүү харин хамуурчаад тэрнээс болж ээж тусчихлаа одоо ях вэ?
    гэрийн нэг гишүүн тусхаар бүгд адилхан эмчилгээ хийлгүүлэх ёстой гэхийн яг ямар эмчилгээ хийхэв хэлж өгөөч. би бас тусхуу...

    ReplyDelete
  23. сайн бна у хүхэртэи тос 4 хоног түрхээд зугээр болох бол у тэгээд бас хуөтсасаа угаагаад индуудхэд хамуу ни арилах бол у мөн хуухдэд халдаж магадгуи гд даөхар тос оо турхэх нь зөб болоб у

    ReplyDelete
  24. Сайн байна уу... Хүхэртэй тос түрхвэл хурдан эдгэдэг гэх юм.Одоогоор тууралт багассан боловч бага хэмжээгээр байгаад л байна тэхээр эдгээгүй гэсэн үг үү Уул нь загатнахаа больсон л дооо Эмчээ хариу өгөөрөй..

    ReplyDelete
  25. Эмчид үзүүлсэн чинв угаалгын нунтагны харшилтай хамсарч хамуу болсон байна гэх юм.Танай дээр очиж үзүүлэх гэсэн юмаа Хаягаа дахин тодорхой бичээд өгөөрэй.

    ReplyDelete
  26. sain bna u? minii suga umdagnii hesegeer zagatnaad yum garah gd bdag bolchloo. harshliin to sturheheer gaigui turhehgui 2 honovol ulaigaad yum garah gd bdag bolchloo ene hamuu yu ? nadaa tuslaach

    ReplyDelete
  27. Мазь бензилбензоата 20% гэдэг тосыг 1800 -гаар
    сая аваад 2 гартаа түрхчээл сууж байна. Сдү юмаа.
    Сауна-д суусымдаа. За ямар ч байсан эндээс их юм мэдэж авлаа, данкс олл

    ReplyDelete
  28. Халдварлах зам - хэсэгт нэмэх нь:
    хамуутай хүнтэй бэлгийн харьцаанд орох, хувцасгүй тэврэлдэх...
    Мөн жижиг зочид буудлын угааж цэвэрлэдэггүй бохир заваан цагаан хэрэглэл, ванны алчуур, ор дэвсгэрт хүрэх, тэдгээрийг эдлэж хэрэглэх, нөмрөх зэрэг...

    ReplyDelete
  29. надад туслаа ч миний хөлний цавь орчмоор гарчихсан өмнө 3 удаа тусаж байсан юм би одоо 14 тай урьд нь эмчид үзүүлэхгүй өрөө эмчилж байсан аа гэхдээ халдвар авчихсан байх найзын хаа өмд ыг түр гуйж өмсөны дараа гарсан хүнд хэлхээс ичээд байна би дотуур байранд байдаг яаж эмчилэх вэ урьд нь тос түрхээл 7 хоногийн дотор арилсан одоо одоо яаж эмчлэх вэ

    ReplyDelete
  30. сайн бна уу? миний хөлний булчингийн дотор талд жижиг улаан 6 юм тойроод гарчихлаа тэр загтнаагүй урд өдөр нь найзындаа хоносын юуг нь хэлж туслаач???

    ReplyDelete
  31. ehleed jijighen zvil garaad zagatnaj bsnaa teriigee toirch hvreeleed booroonhii helbertei bolchloo nvvren dr bas garsniigni emchilchihsen tos tvrheheer ter hesegni edgerch bgach gsn nemj garch ired bh yum bi muurnaasaa ene haldwariig awsan ene hamuu munvv?

    ReplyDelete
  32. bi bas tuschaad zawaarch bnaa. yaj tussanaa bodood olohgvin. uchdur emchid vzvvlsen chini garandeer heden gazar dusaaguur dusaagaad deerees ni zvvgeer joohon joohon hatgaad vzeed heden minut bolsonii daraa vzeed harshil bna bas garandeer bgaa tuuraltiig haraad hamuu bna harshil hamuu hawsarsan yum bna gehiin. tegeed daraa em tosiig bichij ugluu.
    1. хүхэртэй тос
    2. Фениста гель (энийг буруу бичсэн байж магад эчийн бичиг сайн гаргагдахгүй байна)
    3. энэ бүүр гаргагдахгүй байна.
    4. Эритромцн гэнүү бас гаргагддаггүй ээ
    5. энэ бас гаргагдахгүй байна.
    6. энэ бас гаргагдахгүй байна.

    iim em beldmel bichij ugsun. aptekuudaar orson hvhertei tosnoos busad ni baihgvi gehiin buunii gazaraar yawj haihaas,

    ReplyDelete
  33. bas l bi (svvliin setgegdel bichsen hvn bna). Yag hamuu mon bol kerolintoi usand 2-3 udaa orood nam boldog gesen ene vnen gesen.
    yaj geheer: usand ordog band hagas us hiigeed deerees ni amnii tom halbagaar 2 udaa kerolin hiigeed hutgaad dotor ni orood 10-20 minut bolno.

    maliin em zardag aptekuudaas kerolin awii geed awchih. 100gram ni 2000-2500 gej bgaa. harhorin zahiin urd tald ch tiim aptek baigaa. bi 1 udaa orson dahiad orno gej bodoj bgaa. yag orj bgaa vyd jaahan muuhai vnertei yum bna lee. edgej baiwal vner yadiin kkk, orsnii daraa archihgvi hataagaad indvvdsen huwtsas umsuh heregtei. minii adil hamuutai temtsegchid mini amjilt!!!

    ReplyDelete
  34. dahiad l bi kk ene hamuug vzen yadjiin gej helehee martchijee. kkk

    ReplyDelete
  35. kerolinoo ihdvvlwee 2 l halbagashvv

    ReplyDelete
  36. bi neleen udchhsan medehgui yawsaar bgaad brag 6sar bolchloo yah veee hetsuu bn aaa uneheer

    ReplyDelete
  37. bi hodoo yawj bhdaa 1 buudald honoson yum tegeed gertee ireed hed honogoos zagatnaad jijig jiig 2 hos yumnuud garaad zagatnaad ehelsen odoo barag jil bolj bn tos tyrheed heseg bj bgaad dahiad zagatnah yum kirlintai usand orj yzeegyi bga eniig nam dardag oor arga bnuu kirlintai usand orj yzhees

    ReplyDelete
  38. дарамбазар гуай та эмшуисийн экологийн тэнхимд багшилж байсан уу
    тийм юм шиг санагдаад байхын

    ReplyDelete
  39. ээ тэр киролинтой усанд чин мал угааж хамууг нь арилгадгийнш д орчин үед зөндөө сайн сайн тос гарч ирчээд байхад ингэж болохгүй ээ киролин дэндүү хортой ш дээ

    ReplyDelete
  40. hi bi tsawinaasaa jijken amitan 5.6g olloo. maajij bgaad. ter hamuunii hachig ni mun uu??

    ReplyDelete
    Replies
    1. Хамууны хачиг нүдэнд харагдахааргүй жижигхэн. Өөр хачиг юм болов уу даа.

      Delete
    2. наадах чинь бөөс эрхтэнийхээ үсийг сайтар хусаж угаагаад спиртээр арч хэд хэдэн удаа усанд ор тэгжийж арилах байх гайгүэ наадах чинь заваан юмнуудтай унтхаар тийи болдог юм байнлээ

      Delete
  41. This comment has been removed by the author.

    ReplyDelete
  42. hi
    my biyer garin huruu buguigaar bas suga tsaiwiar ym garaad zagatnaad bh ym aa herwee maijih ym bol ulam ih garaad shuuserheg bolood bna barag 5 SAR gargui argachihlaa yu heregleh we hezee ene zugeer boloh bol bijiremsen.
    ARIS huuraashaad bgaa bolhoor garaad bga ym bolow uu geed aris chiigshuuleh tos biyendee turheed bj bna nadad handaj zowolgoo ogooch bi emchid uzuuleh bolomjgui gazar bna

    ReplyDelete
  43. ta haygaa uguuch.uzuuleh gesn yumaa.2 jil hamuuraad yamar ch tos em heregleegui bhad hamuu arildag yumuu?soriw ni ih muuhai yum.yaj arilgah we?mun tosg ni yag garsn zarim ni taw togtsn bhad turhsn chin zugeer bolohgui bnaa.odoo yah we?

    ReplyDelete
  44. Надад туслаач. Өвөө маань 90 гаруй настай, хэвтрийн хүн. Сүүлийн үед хоёр гарынх нь шуу, яг урд тал энгэрээр нь улаан өнгийн жижигхэн тууралтууд гараад байна. Хэсгийн эмчид үзүүлсэн Combiderm гэдэг тосон түрхлэг бичиж өгсөн. Түрхээд багасах биш, ихсэх шинжтэй. Өнгөрсөн оны 8 сард бэлэг эрхтэн дээр нь хорт хавдар гараад авахуулсан. Эсвэл хорт хавдар нь дотогшилсон юм болов уу. Яавал дээр вэ? Ямар эм хэрэглэх вэ.

    ReplyDelete
  45. сайн байнуу? нэлээд хэдэн сарын өмнө хамуу гэж энэ муухай өвчнийг тусаад бензилбензоат гэдэг тос түрхсэн тэгээд одо биеэр туурах нь зүгээр болсон ч гар болон хөлийн багахан хэсэг газар гараад заримдаа загатнаад тос түрхэхээр зүгээр болчоод байх юм. Энэ бүрэн эдгээгүй гэсэн үг үү?? бас хэтэрхий их воок цайруулагчтай усанд хувцас угааж гараа дүрхээр загатнаад байх шиг санагдсан хүнд халдах болуу? хариу бичээрэй гуйж байна шүү

    ReplyDelete
    Replies
    1. Sain bnuu bi bas yag oortei chin adil baidald orchood yaahaa medehgui l bna. Aris ongnii tov deer ochhoor hamuu chin buren idegreegui bna gd bhiin oor gzraar yavhaar hamuu bish gehdee yu gdgiig ni helj medehgui bhiin. Odoo bier garaad bgaa yumnuud ni 2 hosooroo ch yum shig maijaad shalbalsnii daraa soriv togtood bhiin zarim ni bur jijig jijig neg dor olon tsevruu shig ch yumnuu garhiin. Yaaj emchilsen be yamar em tos hereglev. Bi eniig hamuu gj bodohgui bna l daa

      Delete
  46. bi 2jilin umnu neg xamuu tusaj bsin tgd tos ntr turxed idgex shig bolsin xarin uchigdur gnet gar zagatnad yum turaad bxin tsawi ntr der garaxku bga murtluu xol garan derl garad zagatnad bx yum 3 4oro garj bna ene xamuu munu buren idgerdeg yumu xurdxan shig salmar bnaa ugni zuw zuger bsin xariu uguj tuslaach

    ReplyDelete
  47. сайн байнуу. манайх нэг нохой тэжээдэг байсан л даа. тэр нохой сүүлээ хазаад цус нөжтэйгөө холилдоод үзүүлсэн чинь хачиг байна гэсэн. тэгээд тэрнээс хойш 1 сарын үед манай 2 охин хамуу туссан. үүнээс болж хүүхэд хамуу тусах уу. одоо дахиад биеэр нь юм гараад байна. нохойгоо явуулсан л даа.бүрэн эдгэрдэггүй юмуу дээр байгаа сэтгэгдлүүдийг уншихад дахиж гарсан гэсэн хүмүүс олон байна. яавал хурдан энэ балиар өвчнөөс салах вэ?

    ReplyDelete
  48. энэ эдгэдэг өвчин биш юм шигээ хувцас хөнжил хөнжилийн даавуугаа сольж үзлээ загатнаад л байна хэцүүн бэ

    ReplyDelete
  49. tos turhsnii daraa usand orod bas zagatnaad bna a yah we eniig emchee jirelzeed bh ym bie

    ReplyDelete
  50. sain bainuu minii bieer zagtnaaad bs huruuni zawsaraas jijighn usarhuu yum garaad bs zagtnaaad bnaaa en hamuu yum bolwuu 3sar bolj bn tos tvrhej baigaaalda usandch bs orhguu bgaaa nadd tuslaaach

    ReplyDelete
  51. сайн байна уу. би ерөөсөө үзүүлээгүй л дээ. Харин миний хүзүү цээж гэдэс суганы ойролцоо жижиг бэржрүү ганц 2 том бондгор юм гарахийн/шумууланд хазуулсан юм шиг том бондгор/. тэгээд их загатнадаг бас надтай хамт унтдаг хүү нөхөр 2т маань халдаагүй. энэ юу юм болоо

    ReplyDelete
  52. Äýýð êåðîëèí ãýæ áè÷æýý. Áè æààõàí áàéõäàà òóñààä òýãýýä òýð êåðîëèíòîé óñààð óãààãààä îðæ áàéñàí þì. Íàì äàðäàã ÿã ¿íýí. Ãýõäýý õîðò õàâäàð ¿¿ñãýäýã ãýæ ñîíññîí ø¿¿. Îäîîãîîð ìýäýãäýõ þì àëãà ãýâ÷ õîéøèä ÿàõûã òààøã¿é.

    ReplyDelete
  53. hamuugiin hor urshigni uy we ? huhertei tosiigni turhed emchin zawriin daguu buh umiigni higed bhd idgh gui bn helj ugch tuslach

    ReplyDelete
  54. Хараал идсэн хамууг үнэхээр их үзэн ядаж байна. Уул нь гайгүй тос түрхээд л дороо алга болдог байсан. Одоо бүр тэгэхээ больсон. Тосоо орой унтахдаа түрхээд өглөө босоод усанд ороод байгаа болно биздээ. Гаран дээр гарсан нь ёстой муухай юмаа. :(

    ReplyDelete
    Replies
    1. minii bie en arwaad shirheg yum garaad zagtnaad bna.uzuulegui.hamuu tussan baih geed aigaad baina hurdan turgen salmaar bna ymar em uudag yum be?

      Delete
  55. sain baina uu bi gadaadad amidardag minii bie deer jijig jijig ulaan yumnuud tuuraad 3 jil bolj bna. hamuu yum uu geheer gar hul zugeer tegsen murtluu tseej huh gedesiig toirood nelengui dee ih tuuraad bh yum tos turheed nemer alga shunu untuulahgui mash ih zagtnuulj bna yamar em tos turheh be? zuvulguu ogch tuslaach

    ReplyDelete
  56. Benzilbenzoat huhriin tos 2n ali ni sain yum be emch huhriin tos bichij uguud 3 oroi zuwhun yum tuursan gazraa turh teged 1 udur unjuud usand or tegee l nam gehiin deer bichsenig unshsan chin bieiin buh hesegt turhene getsen bn ali ni zuw yum be hurdan zugeer boloh boluu

    ReplyDelete
  57. sain baina uu?
    hed honogiin omno zuslangiinhaa hashaag tsewrlesen yum. odoo bie zagatnaad guyanii dotor tald jijken ulaan yum gants hoyor garchlaa. oor garsan zuilgui mortloo bie ter chigeeree ih irwegnej zagatnah yum. yalanguya oroin tsagaar iluu ih zagatnaad baina.
    2 sartai huuhdiin maani bien deer jijken ulaan , dotoroo ustai ch gemeer yum end tendgui garchihsan bna. bi usand oruuldag bolohoor nadaas awchihlaa gej aij baina.


    yaah we?

    ReplyDelete
    Replies
    1. yg adilhan ym bn manai duugiin nuru minii gedes nuuren der ulaan ym bn shumuultai gazar ywsn bolhoor shumuul gj bodhoor bas arail uur bondgor bas zagtnaad bna ene hamuu yu eej aawda taraahaasaa umnu emchilhiimsan tuslaach darambazar gantulga guij bna medeelel uguuch ¿¿¿-_-

      Delete
  58. ene ugaasaa apildagvvm shg bnlee zawaaraaal ng namdaal bjaagaal garaal bdiim bnlee

    ReplyDelete
    Replies
    1. bi yag tegeed bna uneheer hetsuu baina, gert naiz nuhud ireheer yas havtalzaad haldchih vii gej bodood. yaj edgeeh ve? emnelegt hevtej boldog yum bolvuu?

      Delete
  59. XUMUSE MASH XALUUN USAND OR BAS BAGTER IIN ESREG SAVANGAAR BIYEE SAIN UGAA BAS XUVTSAS AA BITI BUSADTAI XAMT UNT BITI XUR

    ReplyDelete
  60. эмч яасваа энэ олон мянган зовсон хүмүүст туслаачээ: хариулт өгнө үү.

    ReplyDelete
  61. тэр хэлээд байгаа ивер мектин гэнэ үү эмийг нь ууж үзсэн хүн байна уу минийх бас огт эдгэхгзй тэр тосыг мянга зуу түрхлэ нэмэр алгаа яах вэ эмчээ туслаач ээ эмнэлэг чинь хаана юм бэ очмоор байНА.

    ReplyDelete
  62. bi ene uvchini medeelig unshad l xamuu geddgiin medlee ma uzuulen texde neg yumand sanaa zovj bn bi baraag sar xags bolj bn yum gaaraad zugeer uu ayultai yu

    ReplyDelete
  63. сайн байна уу 20 хонгийн өмнөөс цавь сугаар загтнаад орой болхоор бүр үхэх гэж байгаа юм шиг загтнаад байх юм одоо бүр юм туураад бусад дотор арьсаар загтнаад эхэллээ хүмүүсийн бичсэнийг уншаад хамуу гэдгийг нь мэдлээ уншаад байхад эдгэрдэггүй өвчин бололтой яаж авсанаа санахгүй юм олон бэлгийн хавьтагч байхгүй нөхөр хүүхэдтэй тэр 2 минь тусчихвий гэж их санаа зовж байна гадаа зардаг ноосон өмд худалдаж авсын тэрнээс халдсан юм болуу балай юмаа . эдгэртэл нь нөхөртэйгөө тусдаа унтаад бас бэлгийн харилцаанд орохгүй гэсэн үгүү яах ёстойгоо мэдэхээ байлаа

    ReplyDelete
  64. Манай ажлын охин гэрт ирээд цуг хоносоноос хойш л гар дээр юм гараад загатнаад эхэллээ тэр охинийг биеэ маажаад байхаар нь шижиглэчихсэн юм,би шижиглэхээрээ угаасаа заавал юм болдын тэгэсгээд гайгүй болчих байх гэсэн чинь нэг л бишээ одоо 9хонож байна хөл рүү туурваж гарч эхэлсэн байна,заваан юмааа одоо яах вэ хэрвээ хамуу гээч нь мөн бол бүр мөсөн эдгэнэ гэж байдагуу биш л байгаасаа бурхан минь

    ReplyDelete
  65. sn bnuu ene blog ajilj bgaa ym bolovuu asuulatand min zaaval hariulj tus bolooch manai huuhed huduu yvaad ungursun 6 sard hamuu tussan ymaa ternees hoish benzilbenzoitiig bainga hereglesen c buren edgehgui ymaa tegeed arisnii tuvd uzuulsen combiderm gedeg tos 10honog turh gsen bas l edgehgui alga bolchood l heseg hugatsaani daraa zagatnaad garaad irehiin odoo yah estoi ve bi ch bas uuruu tussan bgaa ter ivermectin geed emiig usa aas zahij aavhuulah gsen zuvhun morind uulgana geed bichsen bna gehiin unen uu uudag emiin haanaas olj avah ve esvel oor huchtei tos avchruulj turhehed horgui bolovuu ih udaj bgaa bolohoor tos bainga turhehe hortoi bhylanguya huuhded uur manaid eniig uzej emchildeg gazar bdg bolovuu

    ReplyDelete
  66. ene hamuug emch leh tos gants hoer bnshuu tom hun huuhed 2 langiih ni hervee benzilbenzot gegch tosiig turheed noloolohgui bga bol ene nogoo 95 huviin uilchilgeetei tos ni

    ReplyDelete
  67. Sain yum bii duu.Humuus mini

    ReplyDelete
  68. Herliintei usand orsonii buruu baihgui orood uz.Bi huduu baidag hun.Namaig baga baihad mal ugaadag baanind mal chirj hiij bgaad maltaigaa tsug herliintei usand oochih tohioldol baidag l baisan. muu yum boloogui.Harin ch sain ariutgagdaj baisan bolov uu. Herliintei usand oirhon shig 2 3 orchih oo. Huvtsas,tsagaan hereglelee mun herlintei usand ugaachih.Herliinee taaruulaarai.

    ReplyDelete
    Replies
    1. Хордохгүй юу өөрөө бас хэрлинээ яаж хийсэн юм бол үнэр нь салахгүй юм шүү

      Delete
  69. sain bnuu minii bie zahtnaad tgd maajhaar yrishaad bh yum ene yu yum boloo gehdee suga tsavi huliin ereen bulchingaar

    ReplyDelete
  70. sain bnuu minii bie zahtnaad tgd maajhaar yrishaad bh yum ene yu yum boloo gehdee suga tsavi huliin ereen bulchingaar

    ReplyDelete
  71. sn bnu say mni guyni urd hesgeer bhn jijighen ymnuud tuuraad horsood zagatnaad bh ym ene tgd hamuu mun ymuu enenees salj boloh uu

    ReplyDelete
  72. Миний бие өнөөдрөөс загтнаад байхий энэ хамуу мөннүү яаж эмчилхүү

    ReplyDelete
  73. Эдгэрсэн хүн байвал хариу бичээч яах вэ? ёстой хэцүү байна

    ReplyDelete
  74. This comment has been removed by the author.

    ReplyDelete
  75. sain bainu mnii gariin salaa hawiar gariin bulchin hawiar zagtnaad ym tuuraad bn en yu ym boloo

    ReplyDelete
  76. Sain baina uu, huruun deer zagatnaad maijaad harsan jijig tsewruu shig zuil baih yum, ene mun yum bolowuu

    ReplyDelete
  77. manai huuhedd ulaan ereen ym garaad mash ih zagtnaad odoo bur suuldee tolgoi tarhi huzuu nuureer ni duuren ulaan tsewruute ym garchihla ene yu ym boldoo

    ReplyDelete
  78. Sain bnuu mnii gariin huruunii yg veniihni tend zahdnaad bas aimr hawdaad bh ymaa heseg hawdsn baidaltai bj bsnaa boiljihno aimr zahdnaad hetsvv ymaa

    ReplyDelete
  79. Ene ovchinii zurag enter bval tavij ogch tuslaach.....

    ReplyDelete
  80. Sn bna uu gariin salaagaar jijig tsewruutei yum bas bieyr tsewruugui jijig ulaan yum garaad bna ene hamuu yu harshi gariin salaagaar garna gj bhuu

    ReplyDelete
  81. eooe ter hamuug n tussan bololtoi harshil gj bodool yawsan getel tiim bish bololtoi ter kerlintei usand n orwol yaadiin bol emchileed edegsen hun bnuu tuslaach

    ReplyDelete
  82. Яг таг эдгээсэн хүн байна уу . Одоо бараг 10жил болсон бна шүү дээ . Энэ нийтлэл . Айлын хүүхэд хэп хоног гэртээ харж өгсөн чинь ийм болчихлоо . Тэр хүүхэд миний мэдхийн 2жил тэгнж маажиж гар хөл нь тийм яваа. Хүмүүс сайн иэддэггүй юм шиг байгаан . Хүүхдүүдээ чихрийн харшил гээл бодоод яваад байдаг. Нээрээ яах вэ . Гэрээр эмчлэх яс арга байна уу

    ReplyDelete
  83. Юу вэ энэ нийтлэл 15жил болсон бна . Би эдгээвэл хуваалцна аа

    ReplyDelete

Их уншигдсан бичлэгүүд