Thursday, October 20, 2011

Хамуунаас урьдчилан сэргийлэх

Гэр бүлийн гишүүн, ойр дотны хүмүүс, найз нөхдөөс халдвар авах эрсдэл хамгийн өндөр тул хэн нэгэнд нь шинж тэмдэг илэрсэн тохиолдолд даруй үзүүлж, эмчлүүлэх хэрэгтэй. Алчуур, хувцас зэргийг дундаа хэрэглэхгүй байвал зохино. Мөн тохиолдлын бэлгийн харьцаанаас зайлсхийх, ядаж цэвэрхэн цагаан хэрэглэл хэрэглэх хэрэгтэй. Нийтийн халуун ус, сауны ариун цэвэрт эргэлзэж байвал алчуур хэрэглэлээ өөрөө авч яваарай.



Хамуутай нь оношлогдож, эмчлэгдэж байгаа бол ариун цэврийг чанд сахих хэрэгтэй. Халдвартай байж болзошгүй зүйлсийг бээлий өмсөж барь. Хир буртагнаас илүүтэйгээр хамууны хачигнаас нь салгах зорилготойгоо сана. Угааж болох зүйлсыг халуун усаар угаа. Цагаан хэрэглэл, алчуур, хувцасаа угаагаад зогсохгүй индүүдэх хэрэгтэй. Хивс шалыг халуун усаар угааж, ууран цэвэрлэгчээр цэвэрлэвэл илүү үр дүнтэй. Угааж цэвэрлэхэд төвөгтэй, боломжгүй зүйлсыг битүү пластик уут, торонд хийж хачиг үхтэл 7 хоног хүртэл хугацаагаар байлга. Хачиг халуун хүйтнийг тэсвэрлэхдээ муу. Өвлийн улиралд гадаа 1-2 өдөр байлгахад хачиг үхнэ.


Эцэст нь хамуутай холбоотой зарим буруу ойлголтуудыг товч дурдья


Хамууны хачиг үсэрч халддаг: Хамууны хачигийг бүүрэг мэт шавьжтай адилгаж болохгүй. Хамууны хачиг огт үсэрч, нисэж чадахгүй. Алгуур аажим явдаг. Тиймээс гар барих төдийд халдварлахгүй гэж үздэг.
Зөвхөн бохир заваан хүмүүс л хамуурдаг: Хамуу авахад тухайн хүний ариун цэвэр төдийлэн нөлөөлөхгүй. Хамуутай хүн, эд зүйлстэй харьцсан эсэхээс л шалтгаалдаг. Бохир заваан хэдий ч хамуу тусахгүй нэг байхад, ариун цэвэр сайн сахидаг ч хамуу авах хүн бий. Харин хамуунаас ангижирахад ариун цэвэр сахих зайлгүй шаардлагатай.
Хамуу бэлгийн замаар дамждаг өвчин: Цавь туурч, загатнах тохиолдол олон байдгаас ийм бодол үүсэлтэй болов уу. Хэдийгээр бэлгийн хавьтал нь халдвар дамжих таатай нөхцөл боловч , хамуу нь бэлгийн замын өвчин биш.
Амьтадаас хамуу халдаж болно: Хамуутай гэрийн нохой, муурнаас хачиг дамжиж болох ч, амьтны хамууны хачиг хүнийхээс өөр тул хүний арьсанд суурьшиж, амьдарч, үржиж чаддаггүй. Тиймээс хүн амьтадын хооронд хамуу халдварлах боломжгүй.
Хамууны хачиг цусаар хооллодог: Цусаар биш, арьсны эдээр хооллодог.

1 comment:

  1. amitnaas haldwarladgvi gsnchin bi haldchihsanshdee yaahaa mdku bn aa manaih muur tejeedeg bolood 10n jilbolj bn urd umnuni muurnii taldr ymrch asuudal garch bgagui getel manai muur neg heseg gerees salhind garch yawchaadorjirehgui zarimdaa gertee honohgui bn gd bsn bi gadaadad surdagldaa sayhan 9n sard gertee irhed manai muur gerteeogt irehgui bsn tgd arai gj gert togtdog bolgood btal bie e maajaad bharni gaduur yawad buustei bolchij gj bodod emnelegt uzuulerei gd butssan ergeed 11sard irtel muurnii bieiin zarim hesegt vsni buugnurtsunch yumshig yum garchihsan tgd bie e maajaad salhaa bsn manai geres hamgin oir muurtai bdgni bi tgd ired udagui hed honogiin daraanaasl jijighen yum garaad l baga zereg zagatnaj bsna neg heseg orhichihson yum tgd ergeed shalgatal minii gariin shuun dr bas nuruun dr booronhii 1,5sm orchim tiim zvil garchihsan zagatnaadl bsn dundah hesegni zgr murtluu yag irmeg hesegni zagatnaadl tegheerni urdni hamuu tussan gj bsn hvnees asuutal shinj temdegni adilhan bolj taaraad tos tvrheed nuguu 2 garsan yummaanich edgej ehelsen getel dahiad neg garchlaa ene hamuu mun yumuu amitnas halddaggvi yum bol bi ygd iim bdald orson yum bol? ariun tsewer sn sahidag eldew hvntei oirtoogvi tegher bi muurnasa hamuu tussan gsn vg vv? yaaj emchleh we? ter naiz maani mal emnelegees kerilin awad kerilintei usand orood tsagana hereglel huwtsasa zaawwriin dagu ariutgad zgr bolson gsn bi odo yah yostoi we tuslaach ? hariug tsashan_tsasjin@yahoo.com ruu ilgeehiig hvsey tand bayarlalaa

    ReplyDelete

Их уншигдсан бичлэгүүд