Friday, October 23, 2009

Бүх өвчнийг оношлоно гэнэ үү ?!

Та бүх төрлийн өвчнийг оношлодог "Оберон" хэмээх орчин үеийн аппаратны талаар сонссон уу. Манайд ийм аппараттай газар хэд хэд бий.
Ийм газар очвол танд “Дэлхийд анагаах ухаан хэр өндөр түвшинд хүрсэн, манай эмнэлэгүүд ямар муу болох"-ыг уйдтал тайлбарлаад каталоги авчирч баахан зураг сэлт үзүүлж, цахилгаан соронзон орон, нанотехнологийг сурталчилна. Комьпютерээр хаана, ямар өвчин эмгэг байгаа, архаг хурц алин болох, ямар нян, вирус, паразитаар халдварлаж байсан, одоо халдварласан байгаа, ирээдүйд юугаар өвчлөх гэдгийг бүгдийг хэлнэ гэх вий.  

Анх энэ аппаратыг сэдсэн хүмүүс нь Оросууд бөгөөд зохион бүтээгчдийнх нь хэлснээр “биемахбодод үүссэн эмгэг, тэдгээрийн эрт үеийн өөрчлөлтийг илрүүлэх зорилготой, гэхдээ энэхүү багаж нь одоогоор эмнэлэгийн зориулалттай биш, туршиж, хөгжүүлж байгаа” гэдгийг онцолсон байдаг.
Хэдийгээр тодорхой хувийн үнэн магадлалтайгаар эд эрхтэнд гарсан өөрчлөлтийг таамаглаж болох ч нян, вирус, ялангуяа нэг эст паразит зэргийг энэ багажаар илрүүлэх боломжгүй юм.

Гэтэл энэ аппаратаар  20-30 зүйлийн халдварт өвчин үүсгэгчтэй гэж "оношлуулж" байгаа хүмүүс олон байна. Үнэндээ Анатомын атлас дээр байдагтай төстэй өнгөт зурган дээр гурвалжин, дөрвөлжин, бөөрөнхий дүрсүүд буулгаж үзүүлээд гурвалжин нь өөрчлөлт, дөрвөлжин нь үрэвсэл, бөөрөнхий нь хавдар гэх мэтээр тайлбарладаг юм.
Өнөөдөр энэ бизнес улам бүр цэцэглэн хөгжиж, янз бүрийн сүлжээний бизнестэй нийлж иргэдийг төөрөгдүүлсээр байна. Гэнэн нэгнээс нь 30-40 мянган төгрөг авч түмэн янзын өвчтэй болохыг нь “оношлож” бие чинь авах юмгүй болтлоо өвчний үүр болсон, шимэгч, нянгаар дүүрсэн гэж ойлгуулна. 
Үйлчлүүлэгчид нь ихэнхдээ нас тогтож. эрүүл мэнддээ анхаарал хандуулж байгаа хүмүүс. Үнэхээр архаг хууч өвчнөөсөө салахыг хүсэж найдвар тээсэн нэг байхад, өөрийгөө эрүүл гэдэгтээ итгэдэггүй, заавал нэг өвчний нэр сонсож байж санаа амардаг хүн ч байх.  “Оношлогоо”-гоор бол та бараг бүх эрхтний ямар нэгэн өвчтэй болох нь илэрнэ. Дээрээс нь янз бүрийн эрдэс бодисын илүүдэл дутагдал, энд тэнд байгаа ирээдүйд хавдар ч болж мэдэх эсүүд гараад ирвэл бүү гайхаарай. (учир нь “эсийн түвшинд оношлодог” хэхэ). Уг аппаратаар хорт хавдартай гэж оношлуулаад Хөх хот, Бээжин явж эрүүл болохоо мэдсэн хүмүүс байдаг гэж уншсан. Манайд тохиолдож байгаагүй халуун орны шимэгч нэг эст организмыг хүртэл аль эрхтэнд, хичнээн тоотой байгааг шуудхан хэлээд өгнө. Мөн өдий төдий элэгний, тархины вирусууд байх болно. Одоо шинж тэмдэггүй байгаа ч таны биед нуугдаж байгаа гэж тайлбарлаад эртхэн эмчлүүлэхийг зөвлөнө. Гэхдээ тэр эмнэлэгт очиж хэвт, тийм эмчилгээ хийлгэ гэж зөвлөхгүй. Учир нь манай эмнэлэгийн эмч нар энэ аппаратыг мэдэхгүй, хоцрогдсон, эм тариа нь химийн гаралтай учраас улам хор болно гэж ойлгуулна. Ингээд сэтгэлээр унасан хүмүүст “нано технологиор үйлдвэрлэсэн” 100 хувь байгалын гаралтай бэлдмэлийг хэрэглэвэл маш өндөр үр дүнтэй болох зөвлөнө. Ингэхдээ гадаадын үл мэдэгдэх, чухал нэртэй компаний хийсэн судалгаа, баримтыг иш татаж бүр "бодит жишээн" дээр батлана. (тэр жишээ нь таны хажууд сууж байх магадлалтай)
Таны курс эмчилгээний зардал гэж нэлээд өндөр дүн гарах байх. Ингээд дараа хэн нэгнийг дагуулж ирвэл хөнгөлөлт урамшуулалттай бөгөөд очер дугааргүй “оношлогоонд” орж болохыг сануулна.
Хэд хэдэн паразиттай гэж “оношлогдон” 300 доллараар “эм” (хүнсний нэмэлт бүтээгдэхүүн гэж би хэлээд л байгаа) авч уусан эмэгтэйг санаж байна. Нөхөр нь дараагийн бэлдмэлээ уухаас өмнө тэр халдвар, паразит нь үнэхээр байгаа эсэхээ тодруулбал ямар вэ гэсэн юм билээ. Тэр эмэгтэйд нэгэн шимэгчийн халдварын шинж тэмдэг, зовиур шаналгаа байгаагүй. Гэхдээ л тэр эмэгтэй их санаа зовсон байсан болохоор ХӨСҮТ-ийн лабораторт шинжилгээ өгч болно гэдгийг хэлсэн. 
Эмчилгээний үр дүнг би үнэхээр хэлж мэдэхгүй юм. (уг нь хүнсний нэмэлт бүтээгдэхүүнд эмчилгээний үр дүн гэж байдаггүй). Ихэнх нь их мөнгө төлж, олон юм уусан болохоор сайжирсан, дээрдсэн, сайхан болсон гэдэгтээ итгэдэг байх, учир нь хоолны шингэц сайжирсан, баасны өмхий арилсан, өтгөн хатахаа байсан зэрэгтээ сэтгэл ханадаг байх. 
Обероноор шинжилж болно, зөвлөж болно. Обероноор өвчин эмгэг байж магадгүй болохын хэлж болно. Гэхдээ баталж чадахгүй!!!. Зүгээр л танд энэ өвчин, ийм нян халдварласан байхыг үгүйсгэхгүй л гэж хэлнэ. Асуудал Оберон аппаратанд биш түүнийг ашиглан хүн хуурч, шаардлагагүй бүтээдхүүн "шахаж" байгаа хүмүүст л байгаа юм. Энэ аппаратны талаарх мэдээлэл амнаас ам дамжиж, аймаг суманд айлчилж хүн ардыг хуурсаар байна.
Оберон аппаратаар онош тавьж болохгүй шүү. 
“Oberon does not provide specific medical advice, and is not engaged in providing medical and professional services. Use of Oberon does not replace medical consultations with a qualified health or medical professional to meet health and medical needs

6 comments:

  1. Манайд ийм эмнэлэг олон шүү. Телевизээр реклам цацчихаар ийм газар луу шавчихыг нь яана аа?

    ReplyDelete
  2. Ёстой мэдэж авмаар юм байна, ийм эмнэлэг рүү л очидгүйм шүү

    ReplyDelete
  3. Би шимэгчийн өвчтэй бөгөөд эмчилж чадах эмч олдолгүй олон жил зовсоор байна. 2006 онд Шуурхай зар сонин дээр "Шимэгчийг арилгаж устгаж цэвэрлэнэ" гэсэн зараар утасдтал 13-р хороололд Мета төв дээр хүрээд ир гээд, тэгээд очсон чинь "эмчлэхгүй ээ, зүгээр эм бүтээгдэхүүн зарж байна авах уу" гээд зад рекламдаж гарсан. Тэгээд оберон аппаратаар оношлуулсан чинь дээр дээ гээл, 35000₮ байна уу? Байвал үзүүл энэ тэр гээл.

    ReplyDelete
  4. Hi deerh setgegdliig bi bichseen. Herev chi shimegch yaaj emchildegiig n sudaldag, meddeg bol tus bolooch. Bi mongoliin bukh l tsagaan horhoin emch nar deer ochij baisan. Ted olon jiliin umnuh ugee l davtaj heleed, umnuh emee l bichij uguud suuj baih yumaa. Nadad daanch gadaadiin undur khugjiltei oronluu yavah bolomj odoohondoo bureldeegui baina. zahia bicheerei.

    ReplyDelete
  5. minii yahoo hayag: bld_gool@yahoo.com

    ReplyDelete
  6. Sain baina uu? bi tanii bichsen sonirholtoi zuiluudiig unshah durtai. Tanid amjilt, az jargal huseye!
    Canada, Montreal hotod orshin suugaa unshigchaas.

    ReplyDelete

Их уншигдсан бичлэгүүд