Thursday, April 7, 2011

Жирэмслэх боломжтой өдрүүдийг тооцоолох нь

Жирэмслэх боломжтой хугацаа сарын тэмдгийн мөчлөгөөс хамааардаг. Тиймээс эдгээр өдрүүдийг мэдэхийн тулд сарын тэмдгийн хуанли хөтөлдөг байх хэрэгтэй. Ингэснээр өндгөн эс гадагшлах буюу овуляци болох хугацааг баримжаалан тооцож, улмаар жирэмcлэх боломжтой өдрүүдийг тодорхойлж болно.


Эмэгтэйчүүдэд сарын тэмдэгийн мөчлөг харилцан адилгүй, дунджаар 28-30 хоног байдаг. Сарын тэмдгийн мөчлөгийн дунд үед өндгөн эс өндгөвчнөөс гадагшилж, умайн гуурсаар дамжин умай руу хөдөлдөг. Хэрэв энэ үед эр бэлгийн эстэй уулзвал үр тогтож, энэхүү үр тогтсон эс маань умайн гуурсаар явсаар умайд орж, хананд нь бэхлэгдэн үр хөврөл болон хөгждөг. Хэрэв өндгөн эс үр тогтоогүй бол умайд бэхлэгдэх боломжгүй тул задарч устдаг. Овуляцийн дүнд гадагшилсан өндгөн эс үр тогтохгүй бол умайд бэхлэгдэхгүй. Умайд үр хөврөл бэхлэгдээгүй учир умайн дотор хана ховхорч, үүний улмаас цус гарч, бидэнд сарын тэмдэг байдлаар үзэгдэгддэг гэсэн үг.
Өндгөн эс гадагшлах буюу овуляцийн хугацаа эмэгтэй хүн бүрт адилгүй байдаг. Тэр ч бүү хэл сар бүр харилцан адилгүй хугацаанд тохиолдож болно.

Бид сарын тэмдэгийн мөчлөгийг биений юм үзэгдсэн (цус гарсан) эхний өдрөөс эхлэн тоолдог. Тэгвэл энэ мөчлөг дээр овуляцийг нэмээд үзье. Ингээд сарын тэмдэг ба овуляци гэсэн 2 үйл явц, сарын тэмдэгээс овуляци хүртэлх хугацаа, овуляцаас сарын тэмдэг хүртэлх гэсэн 2 хугацаатай мөчлөг төсөөлцгөөе.

Сарын тэмдэгээс овуляци хүртэлх хугацаа хэлбэлзэл ихтэй, ихэвчлэн 13-20 хоног байдаг.
Харин овуляци болсноос сарын тэмдэг хүртэлх хугацаа харьцангуй хэлбэлзэл багатай, ихэнх эмэгтэйчүүдэд 14 хоног байдаг. Бидний тооцоолох гол үндэс нь энэхүү 14 гэсэн тоо байх юм.
За тооцоогоо хийцгээе. Хэрэв сарын тэмдэг тогтмол бол тооцоход амархан.

Жишээ 1: Cарын тэмдэг тогтмол 28 хоногтой гэж бодьё. Овуляци болсноос хойш 14 хоногийн дараа сарын тэмдэг ирнэ. Тиймээс дараагийн овуляци нь 28-14=14 буюу сарын тэмдэг үзэгдсэн эхний өдрөөс хойш 14дэх хоногт буюу мөчлөгийн яг дунд овуляци болно гэсэн үг.

Жишээ 2: Cарын тэмдэг тогтмол 25 хоногтой гэж бодъё. 25-14=11. Энэ нь сарын тэмдэг үзэгдсэн эхний өдрөөс хойш 11дэх хоногт овуляци болно гэсэн үг.

Жишээ 3: Cарын тэмдэг тогтмол 31 хоногтой гэж бодвол 31-14=17. Энэ нь сарын тэмдэг үзэгдсэн эхний өдрөөс хойш 17дах хоногт овуляци болно гэсэн үг.
Хэрэв сарын тэмдэг тогмол биш бол дараах аргаар тооцно. Үүний тулд сүүлийн саруудын мөчлөгөө тэмдэглэн хуанли хөтөлсөн байх хэрэгтэй. Сүүлийн 8-12 сарын тэмдэглэл байвал сайн.

Жишээ 4: Эхлээд хуанлиасаа хамгийн богино болон хамгийн урт мөчлөгийг сонгоно. Богино мөчлөг нь 26 хоногтой, урт нь 30 хоногтой байжээ гэж бодъё. Тэгвэл богино мөчлөгтэй үед 26-14=12 буюу сарын тэмдэг үзэгдсэнээс хойш 12дах өдөр, урт мөчлөгтэй үед 30-14=16 буюу сарын тэмдэг үзэгдсэнээс хойш 16дах өдөр овуляци явагдана гэсэн үг. Тиймээс энэ эмэгтэйн хувьд мөчлөг нь хэдий хугацаатай байхаас хамаараад сарын тэмдэгийн 12-16 дах өдрүүдийн хооронд овуляци явагддаг гэсэн үг юм.

Овуляци болох өдрөө тооцсон тул одоо тухайн өдрөө үндэслээд жирэмслэх боломжтой өдрүүдийг тооцоолох боломжтой. Эр бэлгийн эс өндгөн эстэй умайн гуурсанд уулзаж үр тогтдог гэдгийг бид мэднэ. Өндгөн эс овуляци болсний дараах 16-24 цаг хүртэл үр тогтох чадвартай байдаг. Иймээс овуляци болох үеэр эр бэлгийн эс умайн гуурсанд очсон байх шаардлагатай. Эр бэлгийн эс эмэгтэйн биед орсноос хойш 3-5 хоног хүртэл амьдарч чаддаг учраас овуляцийн өмнөхөн буюу овуляцийн үед “унтвал” үр тогтоно. Тэгэхлээр жирэмслэх боломжтой өдрүүд нь овуляци болохоос өмнөх 3 өдөр болон овуляци болж байгаа тэр өдрүүд юм.
Одоо овуляцийг тооцсон өмнөх дөрвөн жишээн дээрээ үндэслээд жирэмслэх боломжтой өдрүүдээ хэрхэн тооцохыг үзүүлье.

Жишээ 1д: 14дэх хоногт овуляци болсон. Тиймээс өмнөх 3 өдрийг нь оролцуулаад сарын тэмдгийн 11,12,13,14 дэх өдрүүдэд жирэмлэх боломжтой гэсэн үг.

Жишээ 2т: 11дэх хоногт овуляци болсон. Тиймээс 8,9,10,11дэх өдрүүдэд жирэмслэх боломжтой.

Жишээ 3т: 17дэх хоногт овуляци. Тиймээс 14,15,16,17 дах өдрүүдэд жирэмслэх боломжтой.

Жишээ 4т: 12-16 дахь хоногуудад овуляци. Тиймээс 9-16 дах өдрүүдэд жирэмслэх боломжтой.

Эцэст нь хүүхэдтэй болох талаар бодож байгаа бол танд амжилт хүсье. Мөн жирэмслэлтээс хамгаалахад ч энэ аргыг ашигладаг. Гэхдээ сарын тэмдэгийн мөчлөгт өвчин эмгэг, стресс зэрэг олон хүчин зүйлс нөлөөлж байдаг гэдгийг санахад илүүдэхгүй бизээ.

62 comments:

  1. bayarlalaa, heregtei ed bn, hadgalaad avchii

    ReplyDelete
  2. bi bur gaihaad bhiin nuhur bid 2 dotuur tawih gj zunduu uzsen uriin shingengee oruulah gj bur holoo orgoood neleen udaan hewtej ch uzsen bosohoor l butsaj garj ircheed bh yum eroosooo ordguiee gaihaad bhiin yuniih ve

    ReplyDelete
    Replies
    1. hedtei we ta 2? medej bug yu ch gui bugd biynd orno gej yu bhaw de kk todorhoi heseg urin shingen biynd chin uldjil bga shde busad n garalgui yahaw de

      Delete
  3. Sonin yumdaa. End tendhiin huanli bugd zorood bhiin. Alind n itgeh ve?

    ReplyDelete
    Replies
    1. Зөрж байгаа хуанли-ийн хаягыг нь үлдээвэл тайлбар хийж болох юм.

      Delete
  4. http://www.goolingoo.mn/lab.php#cal uuntei zuruud bn bas yag enen shig awtomataar boddog program bnuu hehe, unshaad neeh sain oilgodgui ee

    ReplyDelete
    Replies
    1. Энэ програм тогтмол мөчлөгтэй хүмүүсд таарч байна. Зөрсөн зүйл огт алга.

      Delete
    2. oiroltsoogoor taarj l bn goolingootoi

      Delete
    3. Anonymous ! chi jaahan teneg bhaa. esvel nasand hureegui yumu

      Delete
  5. tr uriin shingen butsaj garchaad bdg n heviin uu

    ReplyDelete
  6. Шингэн буцаж гарах нь хэвийн үзэгдэл. Үрийн шингэн хангалттай байжээ л гэсэн үг. Үрийн шингэний 2-5% нь үр буюу бэлгийн эс үлдсэн 95-98% нь шингэн байдаг. Тиймд тэрхүү шингэн хэсэг нь буцаж гарч байгаа хэрэг юм. Бэлгийн эсүүд бол очих газар луугаа хэдийнэ хөдөлчихсөн, уралдаж байгаа. Хэрвээ шингэн гарч байгаад санаа зовж байгаа бол 15 мин орчим бөгсөө өндөрлөөд хэвтэж болно.

    ReplyDelete
  7. овуляци гэж юугаа яриад байгаан бэээ, юу ч ойлгосонгүй

    ReplyDelete
    Replies
    1. Өндгөн эс өндгөвчнөөс гадагшлахыг овуляци гээд байгаа юм. Орчуулга нь урт учраас бичлэгийн эхэнд "өндгөн эс гадагшлах буюу овуляци болох" гэж товч дурдаад овуляци гэдгээрээ үргэлжлүүлээд бичсэн.

      Delete
    2. Sain bna uu emchee minii sarin temdeg togtmol bish irdeg 3-4 xongoor zurvvtei 3 xonog ideg tegeed 10 ym uu 15 xonogiin daraa xewliigeer ix uwdulttei bor xvren ungutei ym udur tutamd gardag ene ni 3-4 xonog vrgeljildeg bi 2 tursun 2ulaa kiswereer tursun exniix ni xujuu anxnii turult yamarch uwdult uguxgvi xvvxed xudulguungvi shaxam bolchood yaraltai kiswert orj bsan ym aa ene nuluul xvv emegteichvvdin emchdee xed xed vzvvlsen B-giin turliin Bitamin bichij ugdug gewch zvgeer boloxgvi l bna yawal beer we nadad tuslaach

      Delete
  8. sain bnu? ene uneheer heregtei medeelel bainaa.
    neg zuil asuuh gesiin ene bichsen zuil deer Бид сарын тэмдэгийн мөчлөгийг биений юм үзэгдсэн (цус гарсан) эхний өдрөөс эхлэн тоолдог gesen baina l da harin http://www.goolingoo.mn/lab.php#cal ene site-n deer biynii ym duussanaas hoish mochlog toolson bhiin ali ni unen boloo? zaawal hariulj uguurei :)

    ReplyDelete
    Replies
    1. Энэ тооцоолуур биеийн юмны сүүлийн өдрийг асуугаад, хэд хоног ирснийг бас асуужээ. Тэгэхлээр энэ 2 тоог оруулснаар сарын тэмдгийн эхний өдрийг мэдэх зорилготой болов уу л гэж бодож байна. Зөвхөн сүүлийн өдрөөр тооцоолох боломжгүй юм.

      Delete
    2. Сайн байн уу Эмчээ. Би нэг юм асуух гэсэн юмаа. би өөрийнхөө биений юмыг 3 хоног ирдэг гэж үздэг юм. /арай тогтвортой их ирдэг өдөр нь/харин 3 дахь хоногоос хойш хүрэн өнгөтэй зүйл 3 хоног өдөр тутам дээр үргэлжлэх юм. би тэгэхээр биений юмаа 3 хоног ирдэг гэж үзэж болох уу. Дээр бичсэн зүйлд маш их баярлалаа.

      Delete
    3. saina bnu neg zuil asuuh gesiin minii bieiin um bainga sar bolgoni 25daar irdeg bsin tegsen 6 sard 6 sarin 9nd irsen tegeed 7 sarin eheer ireegui bj bgaad sai testeer uzsen neg tod neg budeg zuraas garj bhin.bi jiremsen gesen uguu

      Delete
  9. миний биений юм түрүү сарын 7-нд ирээд дараа нь 4-р сарын 4-нд ирсэн тэгэхээр 16-нд үр тогтох боломжтой юу эсвэл үгүй юу

    ReplyDelete
    Replies
    1. Sain bna uu, mini sarin yum suuliin heden sar 2 sard 1 udaa irdeg bolson sariinhaa yumnii mochlogiig yaj tootsooloh eostoi be sain oilgohgui bna, nadad bodoj ogch tuslaach

      Delete
    2. эмэгтэйчүүдээ сайн унш. ойлгохгүй бол ойлготлоо сайн унш. чинийх дээрхийн эмчийн тайлбарласнаар 30 хоногийн мөчлөгтэй юм байна. тэгэхээр 30-14=16 чинийх 16 хоногт Овуляци болно гэсэн үг. 16 хоногоос өмнө 3 аваад 13, 14, 15, 16 хоногт жирэмслэнэ гэсэн үг. миний уншиж ойлгосноор ийм байна даа. Эмчдээ баярлалаа

      Delete
  10. sn bn u, emchee
    ovulation boloh odruuded ymr davtamjtai belgiin haritsaand orvol hamgiin ih magadlaltaig helj ogooch. nohor bid 2 odor bolgon hiij uzeed jiremslehgui ym.

    ReplyDelete
  11. маш их баярлалаа. хэрэгтэй мэдээлэл байна

    ReplyDelete
  12. saina bnu neg zuil asuuh gesiin minii bieiin um bainga sar bolgoni 25daar irdeg bsin tegsen 6 sard 6 sarin 9nd irsen tegeed 7 sarin eheer ireegui bj bgaad sai testeer uzsen neg tod neg budeg zuraas garj bhin.bi jiremsen gesen uguu

    ReplyDelete
  13. Баярлалаа. Бүсгүйчүүд бидэнд маш хэрэгтэй мэдээлэл байна. Танд ажлын амжилт хүсье.

    ReplyDelete
  14. маш их хэрэгтэй мэдээлэл байна. гоолингоогийнх худлаа юм байна аа. тэрүүгээр тооцоолоод жирэмсэн болоогүй. харин үүнийг уншаад ойлголоо.

    ReplyDelete
  15. sain biana uu.
    minii sariin temdeg togtmol irj biasnaa suuliin sar 10 honogoor hoino irlee. tegsen 40 honog bolood biana. tegeheer 40-14=26 gesen ug uu? 23 24 25 26nd gesen ug uu
    neg bol umnuh saruudaaraa tootsoh yum u

    ReplyDelete
  16. muchlug n todorhoigvi hvmvvs jiremsleh bolomjtoi udruu yaj medej boloh wee? ene zuwhun muchlug n togowortoi hvmvvst zoriulsan bhiimaa emchee. hariu hvsii

    ReplyDelete
    Replies
    1. gar utsandaa 'My calendar' gsn application tataj bolno, zunduu bdg yum bilee. bienii yum irsen duussanaa ter dor ni temdegled yavahad undgun es yag hezee bolovsroh, jiremsleh magadlaltai udruud ged bugd gardag. bur jiremsen bolson bol huuhed yag hezeee turuh ve gdg ni hurtel avtomataar garaad irne. ym hugjsun shude. zaaval too bodool ingevel tegvel ged l yanz buriin yumand sanaa zovood bh hereggui ee

      Delete

  17. muchlug ni togtvorgui humuusiinh jishee 4 dr bna shuu dee

    ReplyDelete
  18. tand mash ih bayarallaa Ajild tani amjilt husye

    ReplyDelete
  19. SAin bna uu. 21 xonogiin muchlugtei bol /Харин овуляци болсноос сарын тэмдэг хүртэлх хугацаа харьцангуй хэлбэлзэл багатай, ихэнх эмэгтэйчүүдэд 14 хоног байдаг/ gesen bn l daa texeer nadad mun adil 21-14 xasaj tootsoxuu.

    ReplyDelete
  20. Sain bnu. Ta mongold ajilladag u . End ajilladag bl hana we. Bas holboo barih utasaa uldeegeech
    bayrlaa eswel tungalag_0914@yahoo.com ruu idgaaa ywuulaach pls.

    ReplyDelete
  21. bi 42 toi 2 huutei odoo neg ohintoi bolmoor bna suuliin ued jiremsleh magadlal muu bh shig yaval hurdan jiremsleh ve yamar ue shtuudaar yavah nadad zovolgoo ogooch

    ReplyDelete
  22. sain bn u sariin suuleer daraagiin sarin ym irdeg ym a ymar odruuded jiremsleh bolomjtoi ym rta heleed ogooch


    ReplyDelete
  23. яаж хүүтэй болох талаар зөвөлгөө өгөөч би 33 настай 2 охинтой бага нь 5 настай 2 удаа кесавр хагалгаанд бүтэн норкозтой орсон бас цөсний хагалгаа бас нэг хагалгаанд орсон дандаа бүтэн норкоззо ордог болохоор дахин кесарв хаглгаанд орж болох уу эрүүл мэндэд муу юу. тэгээд хүүтэй болмоор байна. та надад хариу өгөөч

    ReplyDelete
  24. Энэ эмч маш сайн тайлбарласан байна аа баярлалаа.Өөр нэг зүйл асуухад стресс ихтэй бол жирэмслэх магадлал мууддаг гэсэн үнэн болов уу7 бумба тавиулах гэх зэрэг арга гарсан гэнэ үү энэ хэр үнэний магадалалтай вэ

    ReplyDelete
  25. Үнэхээр хэрэгтэй мэдээлэл байна баярлалаа эмчээ, надад нэг асуух зүйл байна, миний сарын тэмдэг их тогтворгүй /1 жилд 4, 5 удаа/ нэн яаралтай жирэмсэн болох гэсэн юмаа, гэтэл дээрх хугацааг тогтоож болохгүй байна, зөвөлгөө өгөөч.

    ReplyDelete
  26. Гадуур тавих үед жирэмсэн болох магадлал хэдэн хувь вэ? 2,3 удаагийн давтамжтай хэдэн удаа өнгөцхөн л оруулсан. Биений юм нь 1-нд ирсэн, 12 нд тэгсэн.

    ReplyDelete
  27. Дээрх комментэд Хариу заавал бичээрэй.

    ReplyDelete
  28. Хэрэгтэй сайхан мэдээ болсон, эмчдээ баярлалааа

    ReplyDelete
  29. Emchee mini sarin temdeg sar bolgoni 1 nd irdeg ondgon es bolowsroh hugatsag min narin totsod heled ogoch...nohor bid hoyr 3 4 sar oroldson yroso boldoggv...svvlde bi vrgvi ch ymu gej bdhin..ndd tuslach

    ReplyDelete
  30. 5 sarin 1 nd irsen 6 sarin 1 nd irsen odo 7 sarin 1 nd irne...bi yg yah ystoi we heled ogoch

    ReplyDelete
  31. sain bn uuu
    nuhur bid 2 huuhedtei bolie geed hagas jil shaham hamgaalaltgui udur bolgon hiij bn daanch bolohgui yumaa suuldee argaa baraj bnaa yunaas bolood bgaagaa ch medeh yum algaa ta zuvulguu uguuch

    ReplyDelete
  32. sn bna uuu hergeti shn medeelel oruulj ogosnd bayrlaa aneg asuuh zuil bnaa herwee 7 sard sariin tejmdeg 15nd irsen blaa gj uzehed yaaj dara sariinhaa yumiig ireegui bhadni mochlogoo tootsoolj boloh weee

    ReplyDelete
  33. This comment has been removed by the author.

    ReplyDelete
  34. sain bainuu sariin temdgiin uyd belgiin haritsaand orohod jiremsleh mgagdlal her undur ve?? zaaval hariulj uguuch... 4nd orood tgd 5nd ym brag irku bj bgd orinoos ni irsn l deee tuslaach plsss

    ReplyDelete
  35. сайн байна уу
    Асуух зүйл байна, манайх 3 настай хүүтэй нөхөр бид 2 хүүгээ төрсөнөөс хойш 1ч удаа хамгаалалт хэрэглэж байгаагүй, ойрхон хүүхэдтэй болох нь зүгээр гэж боддог юмаа, гэтэл огт жирэмсэн болохгүй байна, хүү маань 3 хүрэх гэж байдаг, 3 жил хамгаалалт хэрэглэсэнгүй, би эмэгтэйчүүдэд үзүүлхээр хэвийн гэх юм, нөхөр маань бол эмгэлэгт үзүүлэхгүй болох жамаараа болно биз дээ гэхийн, кисвэр хийлгэж төрсөн болохоор 3-5 жил жирэмслэх магадлал бага байдаг гэхийн зарим нь тэр хамаагүй гэдэг, яасан дээр юм яагаад болохгүй байгаан болоо

    ReplyDelete
  36. Сарын тэмдгээс овуляц хүртэлх хугацааг бол сайн ойлголоо. Харин Овуляцаас сарын тэмдэг хүртэлх хугацаанд бас жирэмслэхгүй гэсэн үг мөн үү. Энэ ер нь тэгээд яг 100% найдвартай байж чадах уу? (Жишээ нь жирэмслэлтээс хамгаалах тохиолдолд)

    ReplyDelete
  37. сайн байна у? Дарамбазар багшаа та мундаг шүү. танд амжилт хүсье.

    ReplyDelete
  38. Жирэмслэх магадлалтай 4өдөр нь өдөр болгон бэлгийн харьцаанд ороод байвал жирэмслэх магадлал өндөр үү? Эр бэлгийн эсүүд нэг нэгнийгээ устгадаг гэж үнэн үү

    ReplyDelete
    Replies
    1. nadad tuslaach bi jiremjlehgvi bn

      Delete
  39. Үргэлжлэх хугацаа 22хоног бол хэд дэх өдрөөс жирэмслэх магадлалтай вэ?

    ReplyDelete
  40. bi 14 jiliin omno jiremsen bolson ternees hoishi 2 osoltgvi jiremselsen minii sariin temdeg 2 honog ireell duusdag odoo yamrchi hamgaalaltgvi mortloo jiremsen boldogvi nadaa zowlgoo ogoochi



    ReplyDelete
  41. sn bnu bi yum asuuh gsiin hariult ugnu gj naidaj bn minii sariin temdeg in togtworgui irdeg 12 sariih 21-26 hoorond irsen 1 sariih ogt ireegui 2 sariih 3-8 hoorond irsen 3 sariih heze ireh ni todorhoigui bn jiremsleh gj suuliin 6 sar uzle yerusu bolku yum tuslaach

    ReplyDelete
  42. сайн байна уу нэг зүйл асуух гэсэн юм. Миний түрүү сарын биены юм 2 сарын 22 нд ирсэн лдээ өмнөх сарын тэмдгүүд маань ер нь тогтмол биш.тийм болохоор нь нээх анзаардаггүй байсан юм
    Тэгээд гол асуух зүйл маань өчигдөр буюу 3сарын 22нд Бэлгийн харьцаанд орсон. ГЭхдээ хамгаалалтгүй. Энэ тохиолдолд жирэмсэн болох магадлал хэр их вэ

    ReplyDelete
    Replies
    1. мөн найз залуу маань огт тавиагүй л дээ. Гэхдээ бага зэрэг шингэн ялгарч байсан нь нөлөөлөх үү

      Delete
    2. Мөн энэ талаар мэдэх хүн байвал бас хэлж өгч туслаач би одоо 20 настай

      Delete

Их уншигдсан бичлэгүүд