
Афт
шарх гарах шалтгаан нь тодорхой бус боловч үндэс суурь нь биеийн дархлаа буурах
явдал юм. Мөн эмэгтэйчүүд илүү өвчлөмтгий байдаг нь дааврын шалтгаантай хүчин
зүйлстэй холбоотой.
Афт гарахад нөлөөлдөг сэдрээгч хүчин зүйлсээс гол хэдийг дурдвал
1.
Сөрөг стресс,
нойргүйдэл, ажлын ачаалал
2.
Амны салстын
гэмтэл ( хазах, шүдний эмчилгээ, хатуу сойз)
3.
Эрдэс, амин
дэм дутагдал (Витамин В12, төмөр, фолийн хүчил гм)
4.
Зарим хүнс ба
хүнсний харшил (шоколад)
5.
Сарын тэмдгийн мөчлөг ба дааврын өөрчлөлт
6.
Зарим
эм химийн бодис (ам
зайлагч, шүдний оо) зэрэг болно.
Мөн
дархлааны өөрчлөлттэй холбоотой суурь өвчинүүд болон ДОХ-ын үед афт гарах нь
олон.
Шинж
тэмдэг
Афтыг хэмжээгээр
нь жижиг, том, нийлмэл гэж 3 хэлбэрт хувааж үздэг. 1 см хүртэлх хэмжээтэй
шархыг жижигт тооцно. Ихэвчлэн нэг удаад нэг л афт гардаг боловч цөөн тохиолдолд хэд хэдэн шарх зэрэг гарах
нь бий. Шарх 7-14 хоногийн дотор сорви үлдэхгүйгээр эдгэрдэг.
1см -с
дээш хэмжээтэй афтыг том шарханд хамруулна. Том шарх ихэнхдээ нэг юмуу
хоёроороо гарна. Том талбай хамарсан учир маш их өвдөлттэй,
хоол идэхэд ихээхэн зовиуртай, эдгэрэлт удаан, 14 хоногоос хэдэн
сараар үргэлжилж, сорви тогтож эдгэрнэ.
Нийлмэл
хэлбэрийн шарх гэдэг нь олон тооний жижиг (1-2мм) шархнууд нэг доор
бөөгнөрөн гарахыг хэлэх бөгөөд 7 хоногоос 2 сар хүртэл үргэлжилнэ.
Нийт
афт шархны тохиолдлуудийн дийлэнхийг (80%) жижиг афт эзэлдэг.
Афт ихэвчлэн 10 - 40 насныханд гарах ба зарим хүмүүст нэгээс хоёр
хоногийн өмнө шарх гарах тэр хэсэг газарт чимчигнэж, халуу оргиж
мэдрэгдэнэ. Нас ахих тусам дахилт нь цөөрдөг.
Эмчилгээ
Ихэнх
хүмүүст цөөн, жижиг шарх үүсдэг тул эмчид үзүүлэх, тусгайлан эм хэрэглэх
шаардлагагүй, аяндаа эдгэрнэ. Өвдөлтийг сэдээхгүйн тулд халуун, хурц
амтлагчтай, шорвог хоол идэхээс зайлсхийх хэрэгтэй. Мөн шингэн зүйл
уухад их өвддөг тул цай, ундааг гуурсаар уувал өвдөхгүй.
Олдоцтой
бол амны шархны үед хэрэглэдэг өвдөлт намдаах үйлчилгээтэй тос, гель, ам
зайлагч зэрэг олон төрлийн бүтээгдхүүнээс хэрэглэж болно. Зөгийн бал түрхэх,
өвдөлт намдаах эм уух, ариутгагч уусмалаар амаа зайлах зэрэг арга хэмжээ авч
болно. Харин антибиотик хэрэглэх шаардлагагүй.
Мэдээж
шарх том,олон тоотой, өвдөлт ихтэй бол бол эмчид хандаж нэмэлт зөвлөгөө авч,
шаардлагатай шинжилгээ эмчилгээг хийлгэх хэрэгтэй.
Эцэст
нь хамгийн гол сэдрээгч болдог ажлын ачаалал, стрессээ зохицуулж нойр хоол
сайтай, шингэн зүйлээ сайн ууж байх нь чухал гэдгийг битгий мартаарай.
This comment has been removed by a blog administrator.
ReplyDeleteуруул дээр цагаан юм гараад байх юм гадаад нэр нь white spot lip ют шиг байна үүнийг яаж эмчилэх талаар зөвөлгөө өгөөч.
ReplyDeleteAphthae shuu angli nersh n
Deleteene n tsaashlaad uur yuman deer garch boloh uu minii aman dotor yg iim yumnuud gardagiima uneheer hetsuu yumaa uvdult ihtei. 3-4 jil garch bn. Ehleed dandaa helen deer l gardag bsan chin javij, buil ged dandaa zuulun eduud deer garch ehelsen. Ene apt gedeg yum yg mun gj bodjiin odoo bur suuldee minii gadna beleg erhten deer yg tiim yum garaad sheehed uneheer hundreltei bnaa iim tohioldol bh uu nadad tuslaach zuvulguu uguuch (BI EMEGTEI)
ReplyDeleteНадад ч бас тийм асуудал тулгараад байна.. Заримдаа ямар нэг өвчтэй юм боловуу гэж айгаад байх юм...
DeleteАмны салстын сайн эмчид үзүүлж зөвлөгөө авах хэрэгтэй шүү.99086968 дугаараар холбогдоорой.
Deletedarhlaagaa onoshluulad vzeerei
Deletesn bnu ndd bs ii asuudal tulgaraad balarch bnoo odo buur tomrood yahaa medhgui l bn emchid uzuli gher emegteichuuded uzuulhu amni hondiid uzuulhu yah estoim bol ta tgd yaj edgeesen be
DeleteThis comment has been removed by the author.
DeleteThis comment has been removed by the author.
ReplyDeleteӨдрийн мэнд. Хэрэгтэй мэдээлэл байлаа. Баярлалаа. Минийх зарим үед ярихад хэцүү болчихдог. Тийм болохоор өвдөлт намдаадаг болон ариутгадаг бэлдмэлүүдийг хаанаас авч болох вэ? Эдгээр нь ямар нэртэй байдаг вэ?
ReplyDeleteБаярлалаа хэрэгтэй мэдээлэл байлаа
ReplyDeleteтагнай дээр юм гарчих юм.яагаад гардаг юм бол?Яах вэ?
ReplyDelete99086968 дугаар дээр байдаг эмч олигтой үздэггүй юм байна лээ
ReplyDeletesayhan bichsen bnshdee ooroo hna uzuulsen be jhn zowolgoo ogooch pls
DeleteZuvluguu avsan bol huvaaltsaarai
Deletenadaas bnga garaaad bhin yj emchlh we
ReplyDeleteSain bnauu mnai huuhded uruuliin dotor tald ni garaad 2-3 sar bolj bna .haaya bur aimar tom tevtsger bolchino haaya jijighen nimgen halis bolchino .yum idej uuhad evgui orgiod geed dorviolgoj tataad bdgiin .bi ehendee vitaminii dutagdal uruulaa hazsan bna geed toohguu bsan arilahgui bolohoor ni sanaa zov oor bnaa .zuvluguu uguuch .ohin mini 7 nastai
ReplyDeleteэмчид үзүүл
DeleteDood taliin uruul hawdaad tomrood bh ym yah we
ReplyDelete