Thursday, October 29, 2009

CВОТ шинжилгээ SWOT analysis

SWOT шинжилгээг стратеги төлөвлөлтөнд ихэвчлэн ашигладаг. SWOT шинжилгээ нь
дотоод орчин дахь давуу сул талууд, гадаад орчин дахь аюул боломжуудыг тодорхойлдог.
Жишээ өөртөө SWOT шинжилгээг хэрхэн ашиглаж болохыг харцгаая.  

Бид дараах асуултуудыг дэлгэрүүлэн асуугаад нэг бүрчлэн хариулж түүндээ дүгнэлт хийх замаар шинжилнэ.


Дотоод:
Таны давуу тал ( амжилтанд хүргэх шинж чанарууд) ?
Таны сул тал (засаж өөрчлөх шаардлагатай чанарууд) юу вэ?
Гадаад 
Таныг улам шилдэг  болгох боломжууд юу вэ?
Таны  замд саад болж болох аюул юу вэ?

Хувь хүний СВОТ шинжилгээ

Дотоод
Давуу тал
Сул тал
Таны эерэг сайн талуудыг та өөрөө болон бусад хүмүүс хэрхэн үнэлдэг вэ ? Ичиж нэрэлхэлгүй, бодитой үнэлэхийг хичээгээрэй.
Та өөрөө анзаардаггүй ч бусад хүмүүст мэдрэгддэг сул тал тань юу вэ ? Та чаддаггүй ч найз нөхөд, хамт ажиллагсад тань чаддаг зүйл юу вэ ?  Үнэнч шударгаар нэрлээрэй.
·      Тодорхой зорилго төлөвлөгөө
·     Ур чадвар, ажлын туршлага (манлайлал, хамтран ажиллах чадвар)
·      Бусад хүмүүст тэр бүр байдаггүй онцлог ур чадвар, туршлага  
·    Эерэг сайн хувийн зан чанарууд (үнэнч шударга, даруу төлөв зан, хувийн сахилга бат, зохион байгуулалт, ачаалал даах чадвар бүтээлч өөдрөг үзэл, оргилсон эрч хүч гм)
·  Бусад хүмүүст үнэлэгддэг шинж чанарууд (багш, эцэг эх, найз нөхдийн, захирал, дарга нарын нүдээр)
·      Гаргасан томоохон амжилтууд
· Танд тусалж чадах харилцаа холбоо, танил тал  
·  Хэлний болон техникийн өндөр мэдлэг, чадвар
·    Зорилго, төлөвлөгөө байхгүй
· Сайн хийж чаддаггүй ажил, үүрэг даалгавар
· Эзэмшвэл зохих мэдлэг, ур чадвар, туршлага
· Сул зан чанар, (хэт их сэтгэлийн хөдөлгөөнтэй, огцом ууртай, салан задгай зан, мартамхай, өөрийгөө голомтгой, амархан уйдамтгай, шийдмэг бус, ичимхий, атаархуу, туйлбаргүй, хамтарч чаддаггүй, өөрийнхөөрөө зүтгэдэг гм )
· Хэлний болон техникийн тааруухан мэдлэг, чадвар
Гадаад
Боломж
Аюул
Танаас шууд хамааралгүй боловч ажил мэргэжилтэй холбоотой боломжууд буюу авч ашиглаж болохуйц эерэг нөлөөлөл
Гадаад орчны аюулууд, зайлсхийх шаардлагатай сөрөг нөлөөллүүд
· Сурч боловсрох, мэргэжил дээшлүүлэх боломж болон техник технологийн дэвшил (семинар, уулзалт ярилцлага, сургалт, холбоо хэлхээ тогтоох болон өөрийгөө харуулах боломжууд)
· Ажил мэргэжилтэй холбоотой гарч буй эерэг өөрчлөлт, шинэ мэнэжмэнт , түүнийг ашиглах боломж  
·   Ажил, сургууль, албан байгууллагын шинэ хандлага, өөрчлөлт, түүнийг ашиглах боломж (шинэ салбар, эсвэл орон тоо, төсөл, хөтөлбөр)
· Өрсөлдөгчийн сул тал, мэддэггүй, чаддаггүй зүйлс, алдаа түүнийг нөхөж, засаж хийх боломж

· Ажил мэргэжил, сургуультай холбоотой асуудал, хүндрэл бэрхшээл
· Сайн ур чадвар, дадлага, мэдлэгтэй өрсөлдөгчид
·  Таны ажил мэргэжилд гарч буй өөрчлөлт, шинэ сурах шаардлагатай мэдлэг, ур чадвар
· Таны тохиолдож болох саадууд  (эрүүл мэнд дордох,  хоцрогдох, хэт удаан ажлаасаа хөндийрөх)
· Ажлын байрны хомсдол, хэт их өрсөлдөөн, шударга бус байдал


Дээрх загвараар өөрийн давуу болон сул тал, боломж хийгээд аюулаа үнэлж болно. Хэдийгээр энд дэлгэрэнгүй хариулсан жишээг орхигдуулсан ч нэгэн хөгжилтэй товч жишээг  сонирхуулья. 
Нэгэн эр өөртөө свот анализ хийжээ.
Давуу тал бол миний эхнэр.
Сул тал бол хөршийн эхнэр.
Хөршийг явахад Боломж гарна.
Намайг явахад Аюул ирнэ.

5 comments:

  1. keke, оновчтой зүйрлэл байна

    ReplyDelete
  2. Хөршийн эхнэр явсан яваагүй аюултай эд дээ

    ReplyDelete
  3. Таныг Монгол блогчдын нэгдсэн портал, иргэний сэтгүүл зүйг дэмжих WWW.MONKEY.MN сайтад нэгдэж төрөлх үндэстнийхээ оюуны хөгжилд мэдлэг оюунаараа хувь нэмэр оруулна гэдэгт итгэж байна.

    Монки.мн

    ReplyDelete
  4. Сайн үйлийг бүтээж, сайхан зүйлийг хүсэж явдаг хүмүүсийн бичсэн зүйлс үнэхээр сэтгэгдэл төрүүлдэг. Таны блог яг ийм байлаа. Таныг www.e-university.mn төслийг хэрэгжүүлэхэд хамтарч оролцохыг урьж байна. Одоогоор энэ төсөл эхлээгүй байгаа. Миний блог руу орж монгол улсаа хөгжүүлэхэд бид ямар олон зүйлийг хамтарч хийх шаардлагатай байгаа талаар уншина уу.
    http://automarketofmongolia.blogspot.com
    e-mail:d.jamts@yahoo.com
    phone:99013026
    Dashiin Jamts

    ReplyDelete
  5. сайн байна уу. маш сайн зөвлөгөө байна. баярлалаа

    ReplyDelete

Их уншигдсан бичлэгүүд