Friday, October 22, 2010

Бөгс нь загатнасан хүүхэд буюу хялгасан хорхойтох

Аравдугаар сар дундаа орсон энэ өдрүүдэд бөгс нь загатнасан хүүхдүүд олширч байгаа болов уу. Учир нь сургууль, цэцэрлэг эхлээд сар гаруй болсон нь хошного загатнуулдаг хялгасан хорхойн бие гүйцэж, өндөглөдөг хугацаатай таарч байна. Иймд 9 сарын эхээр цэцэрлэг, сургуульдаа халдвар авсан бол шинж тэмдэг нь одоо илэрч, загатнаж эхэлж байгаа. Ялангуяа хүйтний улиралд тохиолдол нь нэмэгддэг тул өвлийн дундуур бүр элбэгших нь дамжиггүй юм.

Ямар шинж тэмдэг илрэх вэ ?

Үндсэн шинж тэмдэг нь хошногоны амсар загатнах.
Загатналтын хүч нь зөөлөн эрвэгнэхээс авхуулаад тэсэхийн аргагүй хүчтэй, зарим  тохиолдолд өвдөлттэй байж болно. Загатналт  унтахын өмнө,  шөнө орой болсон хойно нэмэгддэг.  Учир нь энэ үед эм хорхой идэвхжиж, өндөгөө гаргахаар хошногоны амсар орчмоор хөдөлдөг. Хөдөлж буй хорхой, өндөг болон түүнтэй хамт ялгарсан шингэн хошногоны амсарыг цочроож загатнуулна. Маажсанаас болоод хошногоны амсарын арьс шалбарч урагдах, хорсох, улмаар халдвар орж үрэвсэж болно. Хүүхэд нойрондоо муудах, ядрах шинжүүд дагалдан илэрдэг. Түүнчлэн хоолондоо дургуй болох, тайван бус, уур уцаартай болох, орондоо шээх нь түгээмэл тохиолдоно. Хялгасан хорхойг удаан хугацаагаар тээвэл хоол тэжээл, эрдэс бодисын шимэгдэлт алдагдаж, турж болно.

Хялгасан хорхой хошногоны амсараар гарч, идэвхтэй хөдөлж,ойр орчимд өндөгөө гаргадаг учир эмэгтэй хүүхдэд бэлгийн уруул, үтрээнд орж үрэвсэл үүсгэх нь бий. Үүний улмаас бэлгийн уруул загатнах, маажих, доош юм гарах шинж илэрнэ.  Мөн шээсний сувагт орж үрэвсүүлснээс шээхэд хорсож өвдөх тохиолдол ховор боловч тохиолдоно.

Энэ халдварын 30% -д нь шинж тэмдэг огт илэрдэггүйг анхаарна уу.

Яагаад хялгасан хорхойтдог вэ ?

Хялгасан хорхойтох өвчний үүсгэгч нь Enterobius vermicularis хэмээх паразит хорхой юм. Энэхүү паразитыг хүүхдийн цагаан хорхой гэж дуудаж дадсан хэдий ч, нэгд,  бүх насныханд халдварладаг, хоёрт, ганцаараа цагаан өнгөтэй биш учраас өчүүхэн хэмжээг (8-13мм) нь онцолж “Хялгасан хорхой” ( Pinworm) гэж нэрлэдэг. 5-10 насны хүүхдүүд хамгийн их өртдөг. Хялгасан хорхойн өндөг бохир гар, хоол хүнсээр дамжин залгигдаж халдварлана. Гэдэсний хөндийд өндөгнөөс авгалдай гарч, өсөж бие гүйцсэн хорхой болоод, хошногоор гарч өндгөө гаргаж үрждэг. Халдвар авснаас хойш хорхой өндөглөх хүртэл дунджаар 30-50 хоног байдаг. Энэ хугацаа болоход эм хорхой бүдүүн гэдэснээс доош нүүж , хошногоны амсраар гарч явах зуураа ойр орчимд өндгөө гаргана. Эдгээр өндөгнүүд бохир гар, хоол хүнсээр дамжин дахин залгигдаж халдварлана.  

Хэрхэн оношлох вэ ?

Хүүхдийн хошного загатнах, бөгсөө маажих болон дээр дурдагдсан бусад шинжүүд илэрвэл эмчид хандах хэрэгтэй. Хялгасан хорхойн халдвар цэцэрлэг, сургуулийн бага ангийн хүүхдэд ихэвчлэн тохиолддог тул цэцэрлэг сургуулийн эмчид нь үзүүлж болно. Орой унтахын өмнө бөгсны загатнаа нэмэгддэг нь энэ өвчний онцлог шинж юм.  Хошногоны амсараас наалдуулагч туузаар шинжилгээ авч микроскопоор өндөг илрүүлж болдог. Гэрийн нөхцөлд ч хялгасан хорхойг илрүүлэх боломжтой. Үүний тулд
  1.  Хүүхдийг унтсанаас хойш 2-3 цагийн дараа хошногоны амсар орчмыг шалгах. Унтаж, бие тайвшрахад хорхой гарч ирж өндөглөх нь нэмэгддэг тул энэ үед амьд хорхой илрүүлэх боломжтой. Хялгасан хорхой бичгийн үдээсний хэмжээтэй (1см орчим), тахиралдсан, цайвар шаргал өнгөтэй.
  2. Бие зассаны дараа баасны гадаргууг шалгах. Хорхой ихээр халдварласан үед баасанд олонтаа илэрдэг.
  3. Бараан өнгийн дотуур хувцас өмсүүлээд, өглөө шалгавал цагаан өнгийн хорхойг олж харж болно.
Хэрхэн эмчлэх вэ?


Эмчилгээнд мебендазол, албендазол, пирантел памоат зэрэг эмүүдийн аль нэгийг хэрэглэдэг бөгөөд бүгд өндөр үр дүнтэй (90-100%), гаж нөлөө багатай эмүүд юм. Эмчилгээг 2 удаа, хоорондоо 14 хоногийн зайтай явуулахыг зөвлөдөг. Эмийн эхний тунг ууснаас хойш 14 хоногийн дараа 2 дахь тунг ууна гэсэн үг. 

Эдгээр эмүүдийг Вермокс (Vermox =Mebendazole), Гельминтокс (Helmintox =Pyrantel pamoate), Albenza (Zentel =Albeldazole) нэрүүдээр худалдаалдаг. Тунг зааврын дагуу хүүхдийн жинд тохируулж өгөх хэрэгтэй.

Яаж урьдчилан сэргийлэх вэ ?

Өндөг хатуу бүрхүүлтэй учир тэсвэртэй, гадаад орчинд 20 хоног хүртэл халдварлах чадвараа хадгалдаг, Өндөгний гадаргуу наалдамхай тул хуруу, хумсны завсар, дотуур хувцас, цагаан хэрэглэлд тархдаг.  Түүнчлэн ор дэр, тавилга, хивс шаланд ихээр наалдана. Бохирдсон эд зүйлс, гар хуруу, хоол хүнс, аяга таваг, тоглоомоор дамжин өндөг залгигдаж, халдварладаг. Тиймээс цагаан хэрэглэл, алчуур, хувцас, аяга таваг, халбага сэрээ, тоглоомыг нь ойр ойрхон цэвэрлэх, ширээ, ванн , ариун цэврийн болон унтлагын өрөө тасалгаа, хивс шалаа сайтар соруулж, угааж байх шаардлагатай.  Саван, угаалгийн нунтаг өндгийг үхүүлж устгахгүй ч, хөөстэй угаалга цэвэрлэгээ нь наалдсан өндөгийг салгаж, цэвэрлэж чадна. Индүүвэл илүү үр дүнтэй.  

Мөн агаарт буй өндөг хамрын хөндийд орж, цэртэй хамт залгигдан халдварлаж болно. Орны цагаан хэрэглэл, унтлагын хувцасыг сэгсэрвэл өндөг агаарт цацагдаж тархдаг тул цэвэрлэхийн өмнө сэгсрэхгүй байх хэрэгтэй. Хүүхэд хуруугаа хөхдөг, хумсаа мэрдэг бол байнга халдвар авч дахих эрсдэл ихтэй.

Урьдчилан сэргийлэх доорх зөвлөгөөг сайтар мөрдөөрэй. 
  1.  Хүүхдийн гарыг тогтмол угаалгаж байх (ялангуяа бие зассаны дараа, тоглосоны дараа, хоол идэхийн өмнө)
  2. Боломжтой бол өдөр бүр усанд оруулах,
  3.  Дотуур болон унтлагын хувцасыг ойр ойрхон солих
  4. Хумсыг богино авч байх, завсрыг нь сайтар цэвэрлэх
  5. Хуруугаа хөхөх, хумсаа мэрэхийг болиулах хэрэгтэй.

32 comments:

  1. sain bnuu? ene tsagaan horhoinoos l bolood utreenii urewselt bolood bh sheg bn. emchilgee hiilgeed dahiad l urewsliin shinj temdeg ilerne yag yunaas urewseed bgaag yruusuu medej chadahgui bsiin. getel tsagaan horhoi l urewsuulj bsin bn, deer bichsen yg ali emiig n hereglewel tugs emchilgee boloh boloo?helj uguuch. bayrlalaa

    ReplyDelete
    Replies
    1. Sain bnuu manai hvvhdiih bs bainga vrewseed dogvee yah we ymar emiign uulgah we

      Delete
  2. баярлалаа эмчээ. та надад үнэхээр их тус боллоо.

    ReplyDelete
  3. ene ovchnoos eroosoo salj ogohgui yum dekars gedeg emiig neleen olon davtamjtai uusan gevch idgehgui yum yu heregleh ve, sain em bn uu nadad tuslaash emchee

    ReplyDelete
    Replies
    1. 91111522 Энэ утас руу залгаад Зөвлөгөө аваарай. Амжилт.

      Delete
  4. сайн байна уу эмчээ би 20той манай дүү цагаан хорхойтой гэж оношлогдсон юмаа би дүүтэйгээ унтдаг болохоор халдвар авчлаа миний насан дээр үүнийг яаж хурдан эмчлэх вэ би найз залуутай болохоор санаа зовмоор юмаа

    ReplyDelete
  5. Сайн байнуу би одоо 17н настай
    Цагаан хорхойтсон яг энэ дээрх шиг орой болгон цагтандаг хааяа гарад ирчдэг. 3нч удаа би өдөрт 2 3н цагаан хорхойг олж авсан. Уг нь нэг хсэг больцон бж бгаад одоо дахиал загтнаад цагаан хорхойтоод эхэллээ. Өчигдөр гхэд браг цагын цайтай 2 цагаан хорхойг авсн дараа нь дахиал цагтнаад эхэлсэн. Энэ өвчнөөс салмаар байна эмчээ надад Туслаач ;( яавал гэрийн нөхцөлд хамгийн сайн дахиж үүсхээргүй болтол эмчлэх вэ?? ЗӨВӨЛГӨӨ ӨГӨӨЧ ЭМЧЭЭ! :)

    ReplyDelete
  6. This comment has been removed by the author.

    ReplyDelete
  7. hi emjee zuvluguu uguuj manai huu oi 6sartai tsagaan horhoitjijee...odoo yanaa bugsuu bariad shunu bolgon uilaad yahaa medehee bailaa....urhiin emj medku bhiin

    ReplyDelete
    Replies
    1. Ymar arga hemjee awsan be?? Oi 7sartai hvv maani tsagaan horhoitchijee

      Delete
  8. Hi Nadad All Com tab gedeg em bna.dotoroo 4 shirhegtei . 2 ni IY gesen usegtei, nuguu 2 ni A gesen usegtei yum.eniig yaj huuhded uguh be

    ReplyDelete
  9. Bi jiremsen ymaa getel tsagaan xorxoitoi bolchixjee. Ymar em uuwal gaj noloogui we. Xariu ogch tuslaach

    ReplyDelete
  10. Sn bnu emchee bi 23tai huhuul ymaa. Hed honog bugs so bsn ymaa tsagaan mah n ergejij gsn jin horhoi garaad bdiin bn buur amid hudulsun shuu bi buur shokond orjloo. Geriin nuhtsuld yaraltai ymar arga hemjee awah we. Sarmis tuuhiigeer n idlee. Uur yaj tugs emchleh we. Em edr

    ReplyDelete
  11. 2 sartai huuhedtei hohuul hin em uuj bolhu yaval deer ve tuslaach

    ReplyDelete
  12. Sarmis bugsruu n hiih nemertei yu?5nastai ohin huuhed

    ReplyDelete
  13. Сайн байна уу охин маань одоо11настай шөнжин унтахгүй унт гэхээр юуч хэлэхгүй хүүхдэд энэ нь их хэцүү юм шиг таны бичсэн эмийг одоо яаж өгөх үү

    ReplyDelete
  14. Сайн бна уу. Анусруугаа загатнаад зтрээнээс цагаан юм ихээр гараад маш их загатнаад бна. Яах вэ. Хаана хандах вэ.

    ReplyDelete
  15. Сайн байна уу? Эмчээ би 12 настай би цагаан хорхойтой болоод удаж байна ямарч эм,тариа хэрэглэсэн эдгэхгүй байна. Мөн хэсэгтэй алга болоод дахиад сэдэрчихдэг. Би яах вэ!T_T би орой болхоор бөгс маань маш их өвддөг,би унтах гэхээр надад хэцүү байдаг 100% энэ цагаан хорхойг дарах арга санаа байна уу? Эмчээ надад туслаач!!!!

    ReplyDelete
  16. tsagaan horhoig geriin nohtsold yaaj emchleh we tuslaach

    ReplyDelete
    Replies
    1. Sn bnu bi jiremsn yma tgd tsagaan horhoidtsn yma opoi bolgn zagatnd hetsv yma yar em uuwal sn bol

      Delete
  17. Sn bnu ene tsagaan horhoig geriin nohtsold yaj emchilj boloh we helj tus bolood odo hvrtel untaj chddgvee

    ReplyDelete
  18. sain bainuu manai huu odoo 7 natai tsagaan khorhoito yumaa. terneesee bolood hool idehgui bas turaad bna geriin nohtsold yaj emcjleh be

    ReplyDelete
  19. Sain baina uu. Tsagaan horhoind hamgiin sain 100% edgeeh em tan echilgee yu bna tom hvn hvvhded zowolgoo ogch tuslaarai.

    ReplyDelete
  20. BERMOKC ЭНЭ ЭМИЙГ ТАЛЛААД 3 ӨДӨР ӨГСӨН ТЭГЭЭД НЭГ ХЭСЭГ ГАЙГҮЙ БОЛООД ДАХИАД БНА ОДОО ЯАХ ВЭ ЗӨВӨЛГӨӨ ӨГӨӨЧ УТАСНЫ ДУГААРАА ҮЛДЭЭГЭЭЧ

    ReplyDelete
  21. Emchee bi 14 nastai minii tsagaan horhoig yr zugeer bolohgui ym em uuhaar 1sar bolood l butsaad zagtnaad ehleh ym,,,, ymar ch ul morgui dahij hurehgui boltol ni emchleh arga bnau

    ReplyDelete
  22. 3nastai huuhd mn bogsoo maajij ynz bur boldoggui tgsn untaj bhad n bogsiin harsn amsar drn 2-3mm tsagaan nariin horhoi bna. Yu heregleh ve mon manai huu hoolndoo muu bgd bn tgheer tsagaan horhoinoos blj gsn uguu

    ReplyDelete
  23. dvv mini 14 nastai tsagaan horhoin 1 sar bolool zagtnah ym nam darah arga bnauu geriin nohzold

    ReplyDelete
  24. Uneheer salj ugduggu laitai ovchin yma 2 jil garan bolood butsaad l sederl ee odoo barag tesehgune🥺

    ReplyDelete
  25. 9nastai hvvhdiig geriin nohtsold yaj emchleh we

    ReplyDelete
  26. Tusaad Baraga 1jil orchid bollo hor noloo bga yu yaj emchleh ve

    ReplyDelete

Их уншигдсан бичлэгүүд