Tuesday, January 20, 2009

Novel Ideas for Global Health: Сайн шумуул

Малари буюу Халуун хумхаа өвчнийг та бүхэн сонсож байсан биз ээ. Шимэгчээр үүсгэгддэг өвчнүүдийн дотроос хамгийн олон хүний аминд хүрдэг энэ өвчний үүсгэгчийг шумуул дамжуулдаг. Халуун хумхааг дамжуулдаг 400 гаруй зүйл шумуул халуун дулаан уур амьсгалтай   газруудад тархсан байдаг. 


Өвчин дамжуулагч шумуулыг вакцин тараагч тариур болгох санааг Японы Жичигийн Их Сургуулийн профессор Hiroyuki Matsuoka сэдэж the Bill & Melinda Gates Foundation- аас $100,000 грант авсан байх юм.


Шумуулд ген шилжүүлэн суулгаж,  шүлсний булчирхайд нь халуун хумхаагийн эсрэг уураг д нийлэгждэг болгожээ. Ингэснээр шумуул хүн хазахдаа шүлстэйгээ хамт вакцин шахна гэсэн  үг. Тэрхүү шүлстэй хамт орсон уураг буюу вакцины улмаас дархлал тогтож халуун хумхаагаар өвчлөхгүй байх болох боломжтой гэж үзжээ. Мэдээж их судалгаа хийгдэж, олон зүйлд бүрэн хариулт өгөх хэрэгтэй болох байх. Гэхдээ сонирхолтой сайхан судалгаа эхлүүлжээ.


Ингээд шумуулыг вакцин тараагч бяцхан нисгэгч болгон хувиргах ажилд нь амжилт хүсье.


Resourse: Gates Foundation Invests in 104 Novel Ideas for Global Health

1 comment:

Их уншигдсан бичлэгүүд