Ажилдаа сонирхолтой, түүндээ бүхнээ зориулсан дөрвөн эмчийг дурсаж байна.
20-р зууны эхэн үед Америкийн армид Шар чичрэг ( Yellow Fever) өвчнийг судлах комисс байлаа. Арми энэ өвчнийг судлах багуудыг байгуулсан байна. Нэг багийг Куба руу илгээсэн бөгөөд шар чичрэгийг шумуул дамжуулдаг эсэхийг тогтоох зорилготой байв. Багийг халдварт өвчин судлалаар мэргэжсэн эмч, судлаачид бүрдүүлж байв.
1900 оны 8-р сард судлаачид шумуулийг үржүүлж шар чичрэгийн вирусаар халдварлуулжээ. Тэгээд 9 хүнийг уг шумуулаар хазуулхад яасан ч үгүй. Дараа нь дахин 2 хүнийг хазу
улахад хоёулаа шар чичрэгээр өвчилссөн байна. Сүүлийн 2 хүнийг хазсан шумуулууд бусдаасаа илүү ахмад (олон хоногийн настай) болохыг эмч Jesse William Lazear тогтоож, шар чичрэгийг шумуул дамжуулдаг болохыг нотолжээ.Lazear эмч өөрийгөө ч хазуулсан байна. Гэхдээ хэн ч яг яаж хазуулсаныг нь хараагүй байна. Тэр өөрөө бусдийг эмчилж байхдаа санамсаргүй хазуулсан гэж хэлсэн байдаг. Гэвч зарим хүмүүс түүнийг өөрөө шумуулыг гар дээрээ суулгаж хазуулсан гэж үздэг. Түүхчид даатгалын мөнгө гэр бүлдээ үлдээхийн тулд санамсаргүй хазуулсан гэж мэдүүлсэн байж магадгүй гэж дүгнэдэг юм.Jesse Lazear шар чичрэгээр нас барсан бөгөөд багийхан энэ явдалд их цочирджээ. Гэвч судалгаа үргэлжилж олон хүн шумууланд хазуулах, өвчтэй хүний цусыг тариулах туршилтанд орсон байна. Хүмүүсийн зарим нь өвчилсөн хэдий ч бүгд эдгэрсэн байдаг.
Jesse Lazear шинжлэх ухаанд өөрийгөө зориулж 34 насандаа таалал төгсжээ.Судалгааны ажил шар чичрэг хэрхэн халдварладагыг тогтоосон тул энэ өвчнөөс хамгаалах аргыг олох дараагийн асуулт урган гарлаа. Судлаачид халдвартай шумууланд хазуулж эдгэрсэн хүмүүст дархлаа тогтож дахин өвчлөхгүй гэж таамаглаж байлаа. Энэ таамаглалыг шалгахын тулд судлаачид халдвартай шумууланд хазуулахыг зөвшөөрсөн хүн 100$ амлав.
19 хүн зөвшөөрсөн 18 нь Кубийн иргэн, 1 нь Америкийн иргэн Clara Maass байлаа. Тэрээр Кубийн шар чичрэгтэй өвчтөнүүдийг асарч байсан сувилагч хүн юм. Clara Maass 1901 оны 3 сараас 8 сар хүртэлх хугацаан нийтдээ 7 удаа халдвартай шумууланд хазуулжээ. 19 хүний зөвхөн нэг нь нас барсан байна. 7 дах удаагаа хазуулсанаас 6 өдрийн дараа Clara Maass нас баржээ. Түүний үхэл хүн дээр туршилт хийх эсэргүүцлийн хөдөлгөөнийг өрнүүлсэн бөгөөд судалгаа хаагдсан байна.
Куба, Америк улс хоёулаа түүний дүрийг марканд мөнхөлсөн ба төрсөн хот New Jersey -д нь байдаг эмнэлэгийг Clara Maass Medical Center гэж нэрлэдэг.
Matthew
Lukwiya бол Уганда улсын Gulu дүүргийн Гэгээн Мари-гийн эмнэлэгийн эмч юм. 2000 онд энэ эмнэлэг Ebola -ийн халдварыг эмчлэх төв байлаа. Ebola цус алдалт үүсгэж үхэлд хүргэдэг, эмчилгээ олдоогүй байгаа вирус юм. Зөвхөн өвчилсөн хүний дархлааны систем л хүчтэй байвал амьд үлдэж чаддаг.
Lukwiya эмч халдварыг зогсоохын тулд шургуу ажиллаж байлаа. Өвчтөнүүдийг тусгаарлахын зэрэгцээ, ажилчидаа хамгаалах хувцас хэрэглэл байнга өмсөж байхыг үүрэг болгов. Нэгэн өдөр тэрээр Ebola-р нас барж байгаа өвчтөнөө сувилах хэрэгтэй болсон юм. Өвчтөн тэсэхээргүй байв. Тэр өвчтөн нь эмчтэй хамт ажиллаж байсан сувилагч байсан ба ханиалгаж, цус алдаж байлаа. Lukwiya эмч дүрмээ зөрчиж нүдэндээ хамгаалалтын шил зүүсэнгүй.
Matthew Lukwiya 2000 оны 12 сард 42 насандаа Ebola вирусын халдвараар нас баржээ. Угандачууд маш их эмгэнэн гашуудсан юм.
2003 оны 2-р сард Виетнамын Vietnam-France Hospital доктор Carlo Urbani-
аас тусламж хүсчээ. Энэ итали эмч ДЭМБ (Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага)-ийн Виетнам дахь мэргэжилтэн, өвчин судлаач байлаа.
Эмнэлэгийнхэн Carlo Urban-аас нэгэн үл мэдэгдэх халдварыг тодруулж өгөөч гэсэн байна. Тэр үүнийг шинэ халдвар гэж тогтоосон байна. Тэгээд энэ өвчний талаар бусад эмнэлэгүүдэд анхааруулжээ.3 сарын 11 нд доктор Urbani-д амьсгалын замын хурц халдварын шинж илэрчээ. Үүнээс 4 өдрийн дараа ДЭМБ энэхүү өвчнийг дэлхийн хэмжээны аюул гэж зарласан юм. Carlo Urbani бол SARS хэмээх өвчний талаар анхааруулсан анхын эмч билээ. Тэрээр 2003 оны 3 сарын 29 нд 46 насандаа таалал төгсжээ.
лаг юмаааа.....
ReplyDelete