Friday, July 17, 2009

Хамууны талаарх коммент асуултуудын хариу: Дерматологч С.Мөнхбаяр

Xамууны талаарх бичлэгийн коммент асуултуудад Арьсний Өвчин Судлалын Үндэсний Төвийн их эмч С.Мөнхбаяр xариулж байна.
Сайн байцгаанаа уу? Та бүхний энэ өдрийн амгаланг айлтгая. Би та бүхний бичсэн асуусан зүйлүүдийг уншаад ийм дүгнэлт хийж байна.
1-рт хамуу халдварт өвчин учир зөвхөн өөртөө эмчилгээ хийлгээд бүрэн эдгэхгүй талтай. Учир нь нэг гэрт байгаа хүмүүс, ялангуяа нэг ор хөнжилд унтдаг, хувцсаа сольж өмсдөг хүмүүс мөн хамуугаар халдварласан байдаг (Шинж тэмдэг илрэхгүй байж болно). Иймд заавал бүгд нэгэн зэрэг хамтдаа эмчилгээ хийлгэх хэрэгтэй.
2-рт хэдийгээр эмчийин заавраар эмчилгээг хийсэн ч эмчилгээний дараа загатнаа үргэлжлэх эсвэл өөр тууралт гарч болдог. Учир нь хүчтэй үйлдэлтэй эмийн бодис агуулсан тосонд үхэж буй хамуу хачиг задарч, тухайн задралын бүтээгдхүүн болсон бодист таны мэдрэгжсэн бие дахин цочирч түр хугацааны загатнаа үүсч болно.
3-рт хэрвээ хамууний эсрэг эмчилгээний тосыг эмчийн зааснаас хэтрүүлэн удаан хугацаагаар хэрэглэвэл арьсан дээр өөр тууралтууд гарч арьсны үрэвсэл үүсдэг. Учир нь уг тос арьсыг цочроож үрэвсэлд хүргэх чанартай, хортой юм. Иймд заасан хугацаанаас удаан хугацаагаар дур мэдэн хэрэглэж хэрхэвч болохгүй.
4-рт ууж хэрэглэдэг эм байдаг боловч манайд хараахан худалдаалагдаагүй байна. Хэрэв та гадаадад амьдардаг байгаа бол уг эмийг авч хэрэглэх боломжтой. Ivermectin гэдэг эм бий.
5-т эцэст нь, хамгийн чухал нь гэр бүлийн бусад гишүүд бүгд зэрэг эмчилгээнд хамрагдаж, ариутгал халдваргүйтгэлийг зохих ёсоор нь хийж, эмчилгэээний дараа хувцас цагаан хэрэглэлээ солихоо мартуузай.


1 comment:

  1. сайн байна уу? эрхэм эмчээ хамууны шинжийн тухай сайн мэдэхгүй байна. хүмүүс хамууг хос хосоороо гардаг гэж ярих юм гэтэл хамууны төрлийн бас олон хачиг байдаг бололтой улаан өнгөтэй эуаууб иуа шх олон гарахгүй юм. Үүний тухай яриарай

    ReplyDelete

Их уншигдсан бичлэгүүд