Залуу эр нэгэн фермерийн царайлаг охинд дурлаж, гэрлэхийг хүсчээ. Тэгээд эцгээс нь зөвшөөрөл авахаар иржээ. Фермер залууг дээрээс нь доош нэвт гүйлгэн харснаа, - За чи саравчны хаалган дээр зогсож бай. Би 3 бух нэг нэгээр нь гаргана. Чи аль нэгнийх нь сүүлнээс барьж авч чадах юм бол охинтойгоо гэрлэхийг чинь зөвшөөрнө гэжээ.
Залуу эхний бухыг хүлээн зогсов. Саравчны хаалга онгойж, түүний бодож байснаас ч том сүрдмээр бух гарч ирэв. "Дараагийн бух нь барихад арай хялбар байж магад" гэж залуу бодоод эхний бухыг зүгээр өнгөрүүлэхээр шийджээ.
Хаалга дахин онгойж, бүр итгэмээргүй догшин төрхтэй том бух гарч ирлээ. Туурайгаараа газар цавчлан, залуугийн зүг ухасхийн дайрлаа. Залуу зүрхшээж "Дараагийн бух барихад арай л хялбар байж магад" гэж бодон замаас нь зайлж бухыг барьж авсангүй өнгөрөөлөө.
Хаалга 3 дах удаагаа онгойлоо. Түүний амьдралдаа ч харж байгаагүй жижигхэн биетэй, номхон бух зогсож байхыг хараад залуугийн нүдэнд инээмсэглэл тодрон "Энэ бол яг миний хүссэн бух мөн байна" гэж дотроо боджээ. Бухыг дөхөж ирэхэд агшинд залуу баруун тийш аажуухан зайлж, ухасхийн шүүрэх гэтэл ... сүүл байсангүй!
Сайхан сургамжит өгүүллэг байна. Хуваалцсанд баярлалаа. Заримдаа ийм зүйл болдог шүү. Нүдний өмнө боломж байгааг харсан хэрнээ дараагийнх нь хүлээе гэдэг бууж өгсөн бодол толгойд эргэлдэх нь ч бий. Тиймээс тархиа сул дорой бодол, сөрөг сэтгэл хөдлөлд автахаас өмнө шийдэмгий алхам хийх хэрэгтэй юм шиг. Чадна гэсэн ч чиний зөв, чадахгүй гэсэн чиний зөв гэдэг биз дээ. Чадна л гээд дайрцгаая ккк Баярлалаа сайхан мэдээлэл хуваалцсанд
ReplyDeleteThis comment has been removed by the author.
ReplyDeletefirst is first...
ReplyDelete