Monday, July 14, 2008

Биотехнологи гэж юу вэ ?

Биотехнологи нь амьд биемахбод, эсийг ашиглан тодорхой бүтээгдэхүүн гарган авах арга технологи юм.

Биотехнологийг биологид үндэслэгдсэн үйлдвэрлэлийн процесс гэж ойлгож болно. Хэрэглээний математик гэж байдаг шиг хэрэглээний биологи + технологийн хослол гэвэл илүү ойлгомжтой байж магад.

Амьд биемахбодийг ашиглан үйлдвэрлэл явуулдаг гэсэн өргөн утгаар нь авч үзвэл биотехнологи саяхан нээгдсэн зүйл биш. Хүмүүс аль 10,000 гаруй жилийн өмнөөс л амьтан үржүүлж, ногоо тарьж, хоол хүнс, хувцас хэрэглэлээ үйлдвэрлэж байсан нь тэд биотехнологийг амьдралдаа нэвтрүүлж, хэрэглэж байсан гэсэн үг. Улмаар сурсан технологио баяжуулан хөгжүүлж 6,000 орчим жилийн өмнөөс сүүнээс тараг, бяслаг гаргаж авах, тариа будаа, сүүг исгэж гашуун нясуун ундаа хийж эхэлжээ. Анхны талхчин гурилыг исгэж хөөлгөж байгаад жигнэвэл хөвсгөр зөөлөн болно гэдгийг нээж байсныг бодоход хүмүүс эртнээсээ биотехнологичид байсан байнаТиймээс биотехнологи бол цоо шинэ ойлголт биш юм.

Сүүлийн 50 жилд хүн төрөлхтөний шинжлэх ухааны мэдлэг ихээхэн зузаарчээ. Амьд бие, түүнийг бүтээгч нэгж болох эсийн талаар мэдлэг гүнзгийрч, түүний үйл ажиллагаа яаж явагддаг, эсийг бүтээгч бодисууд хэрхэн бий болдогыг ойлгож эхэлсэн.  Энэ мэдлэг нь биологи, анагаах ухаан, хөдөө аж ахуй, ер нь амьд биеийг судалдаг бүх шинжлэх ухааны хөгжлийг хурдасгасан байна. Биотехнологи ч мөн үр шимийг нь хүртсэн.

Биотехнологийн мөн чанар нь амьд биеийг ашиглах явдал. Амьд бие бүхэн эсээс тогтдог учир эсийг ойлгох, улмаар өөрсдийн зорилгод ашиглах ёстой болж таарна. Бидний мэдэх талхны хөрөнгө, бактери зэрэг нь өөрөө өөрийгөө хооллож, хамгаалж, үржиж чаддаг нэг эсээс тогтсон бие даасан амьд биет юм. Амьтан ургамал бол тус тусын үүрэг, чадвараар төрөлжсөн олон тооний эсүүдээс бүрдэж байдаг. Хэдий олон төрлийн эсүүд байх боловч бүтэц болоод үйл ажиллагаа нь төстэй. Бүх эсүүд адилхан материалаар хийгдсэн, амьдрах арга нь адилхан гэсэн үг.  

Эсийг ашиглахын тулд түүний удирдлагыг өөрсдийн талд ажиллуулах ёстой. Эсийг ДНХ удирддаг. ДНХ эсийн, ерөөсөө тэр амьтаны талаарх бүх мэдээлийг агуулж байдаг, түүгээрээ дамжуулан эсийн бүтэц үйл ажиллагааг удирддаг. Хэдийд, хаана, юуг хийх бас зогсоох гм. Бидний хэр өндөр болох, ямар нүдтэй байх зэрэг бүх шинжүүд эсэд байгаа ДНХ-с шууд хамаарна.

Бүх эсүүдийн генетикийн хэл нэг. Тиймээс хоорондоо чөлөөтэй ойлголцоно.  Юуны эс гэдгээсээ үл хамааран эсүүд нэг нь нөгөөгийнхөө ДНХ дээрх мэдээллийг уншиж, түүний дагуу ажиллах чадвартай. Ургамалын ДНХ-г амьтны эс, хүний ДНХ-г бактерийн эс уншиж зааврын дагуу ажиллаж чадна. Энэ нь нэг амьд биетийн эсийн ДНХ дээрх уургийн мэдээллийг нөгөө амьтны эс уншиж ойлгоод тэрхүү уургийг үйлдвэрлэж чадна гэсэн үг. Энэ шинж чанарыг л биотехнологид ашигладаг.

Биотехнологи нь  эсийг, молекулуудыг удирдаж, үйл ажиллагааг нь өөрчлөн, биобүтээгдхүүн гарган авах, амьд биетүүдийг хувиргах, өвчин эмгэгийг эдгээж илааршуулах гээд олон боломжыг бидэнд нээж байна.

Өнөөдөр биотехнологи гэсэн ойлголтын цаана эс, түүнийг бүрдүүлэгч молекулуудийг ашиглан үйлдвэрлэл явуулах, эм бэлдмэл, бүтээгдэхүүн гарган авах, өвчин эмгэгийг эмчлэх, амьтан ургамлын ашиг шимийг нэмэгдүүлэх, шинж чанарыг өөрчлөх гэсэн өргөн утга санаа агуулагдах болсон байна. Ингэснээр биотехнологи гэсэн үгийн утга санаа баяжихын сацуу, биотехнологиуд гэсэн олон тоог илэрхийлэх болжээ. Шинжлэх ухаан, үйлдвэрлэлийн олон салбарууд биотехнологийг өргөн ашиглаж байна.

Инсулин эмчилгээ үүний нэг тод жишээ. Зарим хүмүүст нойр булчирхайгаас ялгардаг инсулин даавар дутагдсанаас чихрийн шижин (диабет) өвчин үүсдэг бөгөөд эмчлэх арга нь уг дааврыг тарих. 1970-аад оны сүүлч хүртэл инсулиныг үхэр, гахайг нядалж, нойр булчирхайнаас нь ялган авч хэрэглэдэг байлаа. Багахан хэмжээний инсулин гарган авахын тулд олон үхэр, гахай хэрэг болно. Зардал ихтэй, бас гарган авсан инсулин нь амьтных учир заримдаа гаж нөлөөтэй.  

Харин 1978 онд Genentech компани бактериас инсулиныг гарган авч эхэлжээ. Уг нь ямар ч бактерид инсулины ген байдаггүй, инсулин огт нийлэгжүүлдэггүй. Судлаачид хүний инсулины мэдээлэл агуулсан ДНХ-ийн хэсгийг (ген) бактерийн ДНХ-д залгаж угсарсанаар уг бактерийг инсулин үйлдвэрлэгч амьд биет болгон хувиргасан байна. Бактери үржиж олшрох тусам инсулин их хэмжээгээр үйлдвэрлэгдэнэ. Бактери нь өчүүхэн хэмжээтэй бас хурдан үржих тул багахан зай тайлбайд, хямд зардлаар их хэмжээний инсулин гарган авах боломжтой болжээ. Эцэст бидэнд инсулиныг ялган авах ажил л үлдэнэ. Инсулиныг бактериас ялган авах нь амьтны  нойр булчирхайгаас ялгахаас хамаагүй хялбар. Хамгийн гол нь бактери хүний инсулиныг үйлдвэрлэнэ. Энэ технологийн ачаар хямд үнэтэй, элдэв гаж нөлөөгүй инсулин үйлдвэрлэгдэх болж чихрийн шижингийн эмчилгээнд шинэ хуудас нээсэн түүхтэй.

10 comments:

  1. сонирхолтой бичлэг байна баярлалаа

    ReplyDelete
  2. mash heregtei medeelel bna mash ih bayarlalaa

    ReplyDelete
  3. mash ih bayarlalaa. gehdee biotechnology mongold hogjih blw u

    ReplyDelete
  4. GMO-giin (genetically modified organisms) talaar mongolchuudad medeelel uguh heregtey baina. Biotechnologiin hamgiin surug tal ni ene shuu dee, baigaliig es geniin tuvshind uurchluh ni hamgiin tom soliorol gej helj bolno

    ReplyDelete
  5. yooooooo ene GMO chine mash ih hortoi shvv dee eniig hurdan mongolchuudad taraah heregtei bna

    ReplyDelete
  6. This comment has been removed by the author.

    ReplyDelete
  7. GMO яагаад заавал хортой гэж. Бүх эм ч гэсэн хор байдаг шиг бүх шинэ зүйл хор гэж айх нь утгагүй. Зүгээр л нарийн учрыг нь ойлгож авах хэрэгтэй.

    ReplyDelete
  8. Миний бодлоор Монголчууд харин ч сүү цагаан идээнээс ахуулаад эртнээс биотехнологийг ахуйн хэрэглээндээ маш сайн хэргэлсэн юм шиг санагддаг. Генийн инженерчлэлийн аргаар гаргаж авсан хүнсний сөрөг нөлөөг илүү олон хүмүүс мэдээсэй. Орифлэймийн Оюунгэрэлийн тэр зөв хоололтын CD-г олон хүн үзээсэй.

    ReplyDelete
  9. Чи мэдэлгүйгээр GMO-той хүнс хэрэглэлээ гэхдээ чамд тэрийг хэлэлгүйгээр хэрэглүүлбэл чи мэдэхгүй дээр нь сайн гээд хэрэглэнэ. гэхдээ бидний яриад байгаа эко бүтээгдэхүүн маань маш их мөнгө санхүү болон цаг хугацаа шаардаж байж бий болно. Үүнийг эрдэмтэн судлаачдын оюун ухаан дээр тулгуурлан өөрт хэрэгтэй зүйлээ гарган авч хэрэглэх нь юу нь буруу байна. Гол нь Картеганы протоколын заалтуудын дагуу байвал болоо ш дээ..

    ReplyDelete

Их уншигдсан бичлэгүүд