Sunday, December 5, 2010

Hinari - Access to research

Анагаах ухааны чиглэлээр суралцдаг, судалгаа хийдэг хүмүүсийн сайн мэдэх вэб хуудас бол PubMed билээ. Анх магистрын оюутан болоод энэхүү вэб хуудсанд зочлож байснаас хойш олон жил өнгөрчээ. Энд PubMed вэбийн талаар бус, харин энэхүү вэбээс олсон судалгааны өгүүлэлээ бүрэн эхээр нь яаж унших вэ гэдэг талаар бичихийг хүссэн юм.
Залуу судлаачдад судалгааны үр дүнгээс гадна уг судалгаанд хэрэглэсэн арга нь их сонирхолтой байдаг болохоор өгүүллийг бүрэн эхээр нь олж унших хүсэлтэй байдаг. PubMed хуудас олон өгүүллийн хураангүй тоймыг үзүүлж чаддаг ч, бүрэн эхээр нь үзэх боломжтой өгүүлэл нь цөөн. Хэдийгээр сүүлийн жилүүдэд өгүүлэл, материалыг нь ямар нэг бүртгэл төлбөргүйгээр үзэж болох сэтгүүлийн тоо нэмэгдэж байгаа ч, олон сэтгүүл, ялангуяа нэр хүндтэй сэтгүүлүүдээс өгүүлэл татаж авахад ихэнх нь төлбөртэй. Яг хүссэн өгүүллээ олоод унших гэтэл төлбөртэй байхаар үнэхээр урам хугармаар байдаг шүү дээ. Тэгвэл энэ асуудлыг нэг мөр шийдэх арга нь Хинари (Hinari) юм.
Hinari (Health Internetwork Access to Research Initiative) бол хөгжиж буй орнуудын ашгын бус байгууллагуудад биоанагаахын чиглэлийн 7000 гаруй сэтгүүлийн материалыг бүрэн эхээр нь үнэ төлбөргүй эсвэл маш хямдаар унших боломж олгодог үйлчилгээ юм. Монголын анагаах ухааны чиглэлийн их сургуулиуд, судалгааны байгууллагууд энэхүү үйлчилгээг үнэ төлбөргүйгээр авах эрхтэй байдаг.
Миний мэдэхээр Эрүүл Мэндийн Шинжлэх Ухааны Сургуулийн номын сан энэхүү үйлчилгээнд бүртгүүлсэн, багш оюутнууд чөлөөтэй ашиглах боломжтой байдаг. Та энэхүү вэбд нэвтрэх нэр, нууц үгээ ЭМШУИС-ийн номын сангийн Гадаад хэвлэлийн хэсгээс аваарай. Нэр, нууц үг тогтмол (магадгүй жилд нэг) солигддог юм билээ. Та нэр, нууц үгээ ашиглан ЭМШУИС-ийн сүлжээнээс гадна дурын интернэт сүлжээ, тэр ч бүү хэл гадаадын бусад орнуудаас ямар нэгэн хязгаарлалтгүйээр уг вэбд нэвтрэх боломжтой.
Гадаадын ихэнх сургууль, судалгааны байгууллага төлбөртэйгээр өөрсдийн сүлжээнээсээ хандаж сэтгүүлүүдийг бүрэн эхээр нь ашигладаг. Гэвч өндөр төлбөртэйн улмаас Хинари сүлжээ шиг олон сэтгүүлд хандах эрхтэй байх нь ховор. Хинари хуудас өөр дээрээ таны унших гэж байгаа сэтгүүл, өгүүллийн файлыг давхар ачааллаж уншдаг учраас интернетийн хурд хэтэрхий удаан бол гацах явдал их байдгийг анхаарна бизээ. За танд ажлын амжилт хүсье. Ингээд хэн нэгнээс “Энэ өгүүллийг бүрэн эхээр нь олоод өгөөч” гэж гуйх хэрэггүй боллоо шүү дээ.
Hinari login page http://hinari-gw.who.int/

5 comments:

  1. Цааш нь улам бичээд байгаарай...

    ReplyDelete
  2. Санаандгүй тэнэж яваад гоё блог оллоо байна :)

    ReplyDelete
  3. Moreover, over the internet there are 2 main versions of this game that is the RA deluxe with 10 pay
    lines and the classic RA with 9 pay lines. Hochbetten können außergewöhnlich ein Ort zum Spielen sein.
    2-) Must: We can say that it is the Equivalent of modal verb ''.


    Feel free to visit my site: http://Www.stuckys.info

    ReplyDelete
  4. Rather,all the applications keep running in the background although in a low
    power state,utilizing both processing power and memory that leads to a
    lower battery life. Continually letting a battery drain will make it die much faster then it normally would.
    Aside from these types of power packs, you can even choose the 8-cell and also 12-cell electric battery.


    Here is my site ... visit this link - gymkhana.iitb.ac.in

    ReplyDelete
  5. In addition to this, now you can listen to the radios online, which is already getting to be pretty popular.

    For instance i - Pod users will have difficulty syncing their devices
    with i - Tunes; the popular media player, sync and marketplace application isn't available on Linux. With the Worldmate Nokia 5800 Xpress - Music application you can keep track of the current times in up to five different cities worldwide at a go.

    my homepage :: 1

    ReplyDelete

Их уншигдсан бичлэгүүд